Архидан согтуурч нэгнийгээ хутгалжээ
Цагдаагийн байгууллагад өчигдөр нийт 3716 удаа холбогдсоноос, гэмт хэргийн 115, зөрчлийн 1009, согтуугийн 444, зам тээврийн ослын 272, мэдээлэл шалгахад, гэмт хэргийн шинжтэй 69 үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна.
Тухайлбал, БГД-9 хороо ”……” зочид буудалд гуяндаа хутгалуулсан хүн байна“ гэсэн мэдээллийг авч шалгахад, БЗД-27 хороонд суух 40 настай эрэгтэй Ш-ийг хамт архи уусан танил тодорхой оршин суух хаяггүй Б гэгч согтуурсан үедээ баруун гуянд нь 2 удаа хутгалж танхайрсан хэргийг БГДЦХ-2 шалгаж байна. Мөн БЗД-27 “Дунд Дарь-Эхийн …. тоотод зодууллаа” гэсэн мэдээллийг шалгахад, тус тоотод суух 35 настай Л нь согтуурсан үедээ СБД-ийн 13 хороонд суух А /эм.38н/-ийн толгойн тус газарт гурван удаа төмөр трубагаар цохиж танхайрсныг таслан зогсоож БЗДЦХ-2 шалгаж байна.
Б.Цэцэг
URL: