Г.Маралмаа хорих ангийн нэгдсэн эмнэлэгт охинтойгоо эмчлүүлж байна
Дөрвөн настай төрсөн охиноо зодсоны улмаас үхэлд хүргэсэн хэргээр төрсөн эцэг Т.Цогт, хойд эх Г.Маралмаа нарт хоёр шатны шүүхээс 24 жилийн хорих ял оноосон ч Дээд шүүхээс хэргийг мөрдөн байцаалтад буцаасан байгаа. Т.Цогтын хувьд цагдан хорих ангид хоригдож байгаа бол харин өнгөрсөн оны аравдугаар сард амаржиж охинтой болсон Г.Маралмаа хүүхдийнхээ хамт Тогтоол гүйцэтгэх газрын нэгдсэн эмнэлэгт хэвтсэн байгаа ажээ.
Албаны эх сурвалжийн хэлж буйгаар “Нярайд анхаарал тавьж байгаа. Хүүхдийн эмч цаг тухайд нь үзээд хяналтаа тавиад явж байна. Төрсөн эхийн хувьд манай эмэгтэйчүүдийн эмч байнга үзэж байгаа” гэв.
О.Сайхан
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Хүний нялх үр алчихаад өөрийнхээ хүүхдийн царайг харахдаа эрх биш нэг гэмшиж байгаа болов уу.Мөсөн зүрхтэн