Унтаж байгаа үрсийнхээ зургийг хэзээ ч бүү аваарай!

Унтаж байгаа хүний зургийг авч болохгүй, яагаад гэвэл хүн унтаж байхдаа их эмзэг, аливаа сөрөг зүйлд өртөмтгий байдаг. Сүнс шөнө хүний биеийг орхиж явдаг тул сул дорой, хамгаалалтгүй болдог гэж ойлгож болно.

Унтаж байгаа хүн зураг дээр сүнсгүйгээр гарах магадлалтай. Өөрөөр хэлбэл ямар ч хамгаалалтгүй гэрэл зураг дээр гардаг учраас эргээд өөрт нь сөрөг нөлөөлнө. Бараг бүх зөнбилэгч, гоц чадвартай хүмүүс “Гэрэл зураг онцгой энерги агуулдаг, хүмүүсийн амьдралд нөлөөлөх чадвартай” гэдэг.

Иймээс хэрэв таны гэрэл зураг муу санаат хүмүүсийн гарт орвол танд муу юм тохиолдож магадгүй. Хар домыг буруугаар хэрэглэдэг этгээдүүд бий, тэд унтаж байгаа хүний гэрэл зургийг ашиглан түүний эрүүл мэнд, хайр сэтгэл, ажил терөлд маш их хор хөнөөл учруулж чадна. Хэрэв та санамсаргүй ийм зураг авахуулаад, түүнийгээ удаан хадгалбал өөртөө олон таагүй явдлыг дуудаж болзошгүй.

Иймээс унтаж байхдаа гэрэл зургаа авахуулахаас татгалз. Хэрэв нэгэнт ийм зураг авахуулсан бол түүнийг шууд устга. Шатаах буюу бул, энэ үед эхлээд эрүүл мэнд, авралын тухай залбирал унших хэрэгтэй. Тэр бүү хэл унтаж байгаа хүнийг зургийг аваад үхэл дуудаж магадгүй.

Эртнээс уламжилж ирсэн мухар сүсэг зарим нутагт бий. Гэрэл зураг бий болохоос өмнө нас барсан хүмүүсийнхээ тухай сүүлчийн дурсамжийг өөртөө үлдээх гэж тэднийг унтаж байгаагаар зуруулдаг байсан аж.

Ер нь нойр бол бяцхан үхэл гэж ойлгож болно. Иймээс унтаж байхдаа зургаа авахуулахаас татгалз. Тэр бүү хэл танд таагүй санагдвал ер нь зургаа авахуулах хэрэггүй. Гэрэл зураг онцгой шидтэй, хүчтэй, иймээс сайн сайхан явъя гэвэл зөвхөн сайхан ааштай үедээ зургаа авахуулах хэрэгтэй. Үур уцаартай, муухай ааштай, сэтгэл санаа тавгүй, эсвэл өвчтэй, өөрт таагүй хүмүүстэй цуг байхдаа, мөн унтаж байхдаа зургаа авахуулбал амьдралд гэнэтийн гай зовлон учрах шалтгаан болдог гэдгийг бүү март.


URL:

Сэтгэгдэл бичих