Булган аймагт 6000 орчим мал хорогджээ

Булган аймгийн Онцгой байдлын газар, ХАА-н Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн хамт олон малчдад тусаллаа. Тус аймагт 6000 орчим мал хорогджээ. Нэн шаардлагатай хүнсний болон ахуйн хэрэглээний бараа, малын тэжээл зэрэг 500 гаруй мянган төгрөгийн зүйл хандивласан гэж аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал Г.Пүрэвсайхан хэллээ.

Нөөцөд байгаа өвс, тэжээл болон Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн багш, сурагчдын хандив тусламжийг  хаваржилт хүндрээд байгаа урд талын сумын малчдад хүргэж байна.


URL:

Сэтгэгдэл бичих