Хөшөөтийн уурхайн Хятад эзэд УИХ-д нэр дэвших 6 хүнийг нийт 4 тэрбум орчим төгрөгөөр санхүүжүүлнэ
Ховд аймагт Хөшөөтийн гэх өдөөг хүртэл стратегийн ордод оролгүй, Хятадуудын 100 хувь эзэмшдэг нэгэн нүүрсний орд буй.
Тус ордыг ашиглаж буй БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Мон Эн Ко” компани ирэх 2012 оны сонгуулиар УИХ-д нэр дэвших зургаан хүнтэй гэрээ хийсэн байна. Чингэхдээ нэр дэвшигч тус бүрт нь 400-600 сая төгрөгийн санхүүжилт олгох аж. Мөнөөх зургаан нэр дэвшигчийн хоёр нь одоогийн УИХ-ын гишүүн юм.
Хэрэв эх сурвалжуудын хэлж буйчилан “Мон Эн Ко” компани үнэхээр ийм гэрээ хийсэн бол энэ нь Монгол улсын Улс төрийн намын тухай болон Сонгуулийн тухай хуулийг ноцтой зөрчиж буй хэрэг билээ.
Б.Сандаг
URL: