Нарагийн Фэйсбүүк хэнд ГАЙ болоо вэ

УИХ-д нэр дэвшихээ мэдэгдсэн дуучин Нарагийн фэйсбүүк хэн нэгэнд гай болсон бололтой. Нэр дэвшихээ зарласан нэг хүүхэнтэй биш Улс орноо хөгжүүлж чадаагүй хүмүүстэй тэмцэхсэн.

“Сайн байцгаана уу Нүүрномын найзуудаа

Өнөө өглөө фэйсбүүк рүүгээ орох гэтэл аккаунт автоматаар хаагдсан байна.

” Таны аккаунтыг хаалгах хүсэлт буюу маш олон Репорт ирсэн учраас та өөрийгөө баталгаажуулаад нэрээ өөрчлөх эсвэл энэ нэрээрээ үргэлжлүүлэн нэвтрэнэ гэвэл бид танд 7 хоногын дараа хариуг өгөх ба энэ хугацаанд та фэйсбүүкт нэвтрэх боломжгүй гэдгийг анхаарна уу ” гэсэн мэдэгдэл гараад фэйсбүүкт нэвтрэх боломжгүй байсан тул Мөнхтөрийн Нарантуяа нэрээ Munkhtur Narantuya Nara болгож өөрчлөөд одоо фэйсбүүкээ дахин ашиглаж чадахаар боллоо.

Харамсалтай нь маш олон хүн репорт илгээснийг бодоход магадгүй зохион байгуулалттай байсан байж болох юм гэж бодож байна.

Учир нь надад НАМ байхгүй, эсвэл ямар нэг эвсэл хүчин байхгүй. Харин надад Фэйсбүүк л байна буюу намайг дэмжиж байгаа ард түмэн байгаа учраас миний фэйсбүүкийг хаалгачихвал намайг арга тасран шантрана гэж бодсон байж болох юм.

Азаар Фэйсбүүк гэдэг маань хэн дуртай нь зохиогоод, захиалаад, хичээгээд хааж болдог зүйл биш байдаг нь юутай сайн.

Би фэйсбүүкт жинхэнэ Ардчилал жинхэнэ Ард Түмэн байдаг гэж боддог.

Намайг дэмжиж урам өгч байгаа хүмүүстээ чин сэтгэлээсээ талархаж байна, шүүмжилж мөн эсрэг байгаа хүмүүсийг би хэзээ ч блоклож байгаагүй цаашдаа ч хэнийг ч ямар ч сэтгэгдлээ бичсэн блок гэдэг зүйл байхгүй гэдгийг мэдэгдэж байна.

Миний зорилгыг хэн ч юу ч зогсоож чадахгүй. Учир нь надтай хамт энэ нийгмийг Өөрчлөе, Шинэчлэе, Илүү сайхан болгоё гэж хүсэж байгаа олон олон хүмүүсийн чин хүсэл итгэл найдвар байгаа гэдэгт би итгэж байна.

Анхаарал тавин уншсан та бүхэндээ баярлалаа.

Мөнхтөрийн Нарантуяа


URL:

Нэр: ичихгүй нүүр Огноо: 26 February 2016

шш чааваас зөв бичиж зөв ярьж чаддаг болчоод улс төр ярихад яанаа. Энэ хүүхэн нэр дэвшвэл хогийн цэг дээр байдаг нохой юугаа олж иднээ

Нэр: зочин Огноо: 26 February 2016

Монголчууд минь юу хийхээ мэдэхээ байж ингэж аргаа барах ч гэж дээ.Одоо өөрийгээ хэн билээ гэдгээч мэдэхээ байчих нь ээ.Ардчилал гэж ийм замбраагүй байдлыг бий болгож байна монголд.Толгойтой бүхэн мөнгөний төлөө их хуралд орлх гэж зүтгэж,энэ гутамшиг биз дээ.Тэр толгой дотор нь юу ч байхгүй өмд гуталхан эргэлдэж байхад алгах ташаад дэмжих юм.Хотолоороо сэтгэцийг гажигтай болсон гэж бичигдэх вий дээ хөөрхий монголчууд

Нэр: Зочин Огноо: 27 February 2016

Яана даа монголчууд минь энэ балай нүүрээ будаж өчнөөн мэс засал хийлгэсэн хүнээр монголын ард түмэн удирдуулж байснаас ямар ч удирдлаггүй байя

Сэтгэгдэл бичих