Малын гоц халдварт өвчин гарчээ

Хэнтий, Сүхбаатар, Дорнод, Төв, Дорноговь, Хөвсгөл, Архангай, Булган аймагт малын халдварт болон гоц халдварт өвчин гарчээ. Он гарснаас хойш хоёрдугаар сарын байдлаар 5 аймгийн 23 суманд цэцэг өвчний шинж тэмдэг илэрсэн байна.

Үүнтэй уялдаж өвчин гарсан сумдын хонийг вакцинжуулахын зэрэгцээ хорио цээрийн дэглэмийг хэсэгчилсэн байдлаар тогтоож байгаа аж. Тухайлбал Дорнод аймагт 5 сумын 31 өрхийн 4785 толгой хонийг вакцинжуусан байна. Мөн өвчин илэрсэн Сэргэлэн, Матад суманд хоёрдугаар сарын 1-нд хорио цээрийн дэглэм тогтоож, 22-нд цуцалжээ.

Харин Хэрлэн суманд хоёрдугаар сарын 16-наас хорио цээрийн дэглэм тогтоосон талаар Дорнод аймгийн Засаг даргын тамгын газраас мэдээллээ.

Мал тооллогын урьдчилсан дүнгээр Монгол Улс 2015 онд 55.9 сая мал тоолуулсан бол 47.4 орчим хувь нь дээрх малын халдварт болон гоц халдварт өвчин гарсан аймгуудад байгаа аж.


URL:

Сэтгэгдэл бичих