Д.Баясгалан: Авто замын салбарт 146 тэрбум төгрөгийн ажил хийнэ
Энэ онд нийслэлд хийх авто замын ажлын талаар Авто замын газрын орлогч дарга Д.Баясгалангаас тодрууллаа.
-Авто замын салбарт энэ онд хэчнээн төгрөгийн ажил хийхээр төлөвлөсөн бэ?
-2016 онд нийслэлд Хөгж-лийн банк болон нийслэлийн төсөв, Замын сан, концессоор нийтдээ 146 тэрбум төгрөгийн ажил хийнэ. Үүнд, 33.3 км авто зам шинээр барьж, 61.3 км авто замыг өргөтгөн шинэчилнэ. Мөн 745 м урт гүүрийг барьж, 84 м гүүрийг өргөтгөн шинэчлэх ажил хийхээр төлөвлөсөн.
-АСЕМ-тай холбоотой ямар ажил хийх вэ?
-Энэ жил долоон багц ажил хийх юм. Хамгийн түрүүнд АСЕМ-ын дээд хэмжээний уулзалт болохтой холбогдуулан Хөгжлийн банк ны санхүүжилтээр Гандийн гудамжны 1.6, Баян Монгол хорооллын 1.1, Их Монгол Улсын гудамжны 2.1, Зайсангийн гудамжаас Япон таун хүртэлх 0.75 км авто замын өргөтгөл, шинэчлэлт, Энхтайваны гүүрийн зүүн талын туслах авто замаас Сөүл ресторан, Хүүхдийн паркын дундуур Олимп, Гэндэнгийн гудамж хүртэлх 0.98 км авто замын барилгын ажил, Яармагийн гүүрээс Чингис хаан олон улсын нисэх буудал хүртэлх авто замын гэрэлтүүлэгчийг солих болон Богд уулын арын 17.5 км авто замын гэрэлтүүлэг шинээр тавих ажлыг хийж гүйцэтгэнэ.
-Өнгөрсөн жил нэлээд хэл ам дагуулаад байсан авто замуудыг шинэчлэх үү?
-Хөгжлийн банкны эх үүсвэрээр төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр зур гаан төсөл хэрэгжинэ. Үүнд, Баянзүрх дүүргийн Хон хор тосгонд 1.79, Сонгинохайрхан дүүргийн Ор-битын уулзвараас Толгойтын эцэс, Үйлдвэрчний эвлэлийн 3.6 км авто замын өргөтгөл шинэчлэл, Дарь-Эх цогцолборын авто зам, ФМ104.5 радиогийн хажуугийн 250 м авто замыг асфальтан болгох зэрэг ажлыг хийнэ. Харин нийслэлийн төсвөөр Хан-Уул дүүргийн VII хорооны 60 дугаар сургуулийн баруун уулзвараас Сонсголонгийн арын зам хүртэлх 1.2 км авто замыг барина.
-Авто зам засварын ажлыг хэзээ эхлүүлэх вэ?
-АСЕМ-тай холбоотой авто зам барих, засах ажлыг ирэх сарын 15-нд эхлүүлж зургадугаар сарын дундуур хүлээлгэж өгөхөөр тооцсон. Бусад ажлыг графикийн дагуу зуны саруудад хийнэ. Тодруулбал, шугам сүлжээний засвартай уялдуулан авто замын ажлыг дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-ний хооронд хийх юм.
Ц.Заяа
URL: