Ц.Анандбазарын хүүг хөнөөсөн этгээдэд 25 жилийн ял оноов
Бага тэнгэрийн аманд өнгөрсөн 2013 онд “Сод Монгол” группын захирал Ц.Анандбазарын хүү бусдад хутгалуулан амь насаа алдсан хэрэг гарсан билээ. Талийгаачийг хөнөөсөн хэрэгт Батням нарыг баривчилсан бөгөөд түүнд прокуророос хүнийг шунахайн сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар алсан буюу Эрүүгийн хуулийн 91.2.1, 91.2.12-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байдаг.
Улмаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс н.Батнямд цаазаар авах ял, мөн хоёр залууд чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэх шийдвэр гаргасан байдаг. Яллагдагчид давж заалдах шатны шүүхэд хандсан бөгөөд хэргийг өчигдөр давж заалдах шатны шүүхээр хэлэлцсэн байна. Улмаар анхан шатны шүүхийн шийдврийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн байна.
Тодруулбал, яллагдагчидад цаазын ялыг оноохдоо ямар зүйл ангийг баримталсан нь тодорхойгүй байгаа тул хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцэх нь зүйтэй гэж шүүх үзжээ. Тиймээс хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурал хаалттай хэлэлцлээ. Насанд хүрээгүй байхдаа бусдын амь насыг шунахайн сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар хөнөөсөн хэрэг учир хэргийг хаалттайгаар хэлэлцсэн байна. Улмаар н.Батнямд 25 жил гянданд хорих ял, хамт байсан хоёр залууд нь онцгой дэглэмтэй хорих ангид 15 жил болон чанга дэглэмтэй зургаан жилийн хорих ял оноожээ.
О.Сайхан
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Жинхэнэ амьдын тамыг мэдрүүлжээ