Томуугийн дэгдэлт буурчээ
Нийслэлийн хэмжээнд амбулаторийн 79625 үзлэг хийгдснээс томуу, томуу төст өвчтэй 6531 тохиолдол оношилогдсон буюу нийт үзлэгийн 8.2 хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн долоо хоногийн дунджаас 3.3 хувиар буурсныг нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээлэв.
Гэвч энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 0.6 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа аж. Нийт өвчлөгчийн 84.0 хувийг 0-9 насны хүүхдүүд эзэлжээ. Хүүхдийн түргэн тусламжийн 2466 дуудлага ирүүлсний 1245 тохиолдол буюу 50.5хувь нь томуу, томуу төст өвчин гэж оношлогдсон байна. Томуу томуу төст өвчин нь амбулаторийн үзлэгийн Налайх дүүрэгт 11.3 хувь, Баянгол дүүрэгт 11.1 хувь, Багануур дүүрэгт 9.7 хувийг тус тус эзэлж буй нь хамгийн өндөр байна.
Б.Бэхи
URL: