Малчин залуус нэгнийхээ аминд хүрчээ

Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд энэ сарын 22-23-нд шилжих шөнө нэгнийгээ хутгажл амийг нь хохироосон хэргийн талаар өчигдөр мэдээлсэн билээ.

Тодруулбал, тус сумын хоёрдугаар баг Давхарын Ар гэдэг газарт 32 настай эрэгтэй Ө нь гэгч нь 34 настай Г-г хутгалж амийг нь егүүтгэжээ. Эх сурвалжийн хэлснээр “Хэрэг юунаас болж гарсан нь одоогоор тодорхойгүй байна. Талийгаачийн цогцост өчигдөр задлан шинжилгээ хийсэн. Сэжигтэн Ө-г аймгийн цагдаагийн газарт хорьсон байна.

Бидний таамаглаж байгаагаар тэд хамтдаа архидан согтуурч байгаад муудалцаж нэгнээ хөнөөсөн гэсэн бодолтой байгаа. Хэрэг гардаг орой талийгаач Г /эр.34н/, сэжигтэн Ө /эр.32н/ нар хамтдаа сумаас хөдөө гэрлүүгээ явсан юм билээ. Тэд багийн найзууд. Сумаас гэртээ харих замдаа хамт архи уугаад ийм хэрэг гарсныг үгүйсэхгүй. Аймгийн цагдаагаас нарийн мэдээлэл авсан нь дээр байх” гэв.

О.Сайхан


URL:

Сэтгэгдэл бичих