Монголчууд Хятадын банкнаас 1.3 тэрбум доллар хүсчээ

“Тавантолгой”-н орд газрыг Хятадын хилтэй холбох төмөр зам тавих ажилд 1.3 тэрбум долларын зээл олгохыг Монголын эрх баригчид Хятадын “Exim” банкнаас хүссэн тухай “Bloomberg” агентлаг мэдээлжээ.

Урьд нь төмөр зам тавих төслийг хөрөнгө мөнгө дутагдсаны улмаас түр зогсоосон байна.

“Монголын Төмөр замын удирдах газар болон Хятадын “Exim” банкны төлөөлөгчдийн уулзалтын үеэр зээл олгох талаар тохиролцсон” гэж уг төслийн удирдагч Идеш Ившин мэдээлжээ.

Нийт 240 км урт төмөр зам нь түүхий эдийн үнэ унасаар байгаа энэ үед нүүрсний экспортын хэмжээг нэмэгдүүлэх болон Монголын худалдааны томоохон түншийн хувьд тээврийн зардлын өртгийг багасгах боломж олгоно.

Ирж буй мэдээллээр, Монголын Засгийн газар санхүүгийн тусламжийн оронд нийлүүлэлтийн баталгаа олгох талаар тохиролцож магадгүй.

Идешийн хэлснээр, үүнтэй холбогдох гэрээнд удахгүй гарын үсэг зурах төлөвтэй бөгөөд энэ тохиолдолд төмөр зам тавих ажил 2018 он гэхэд дуусна.

“Bloomberg” агентлагийн тэмдэглэж буйгаар, Бээжингээс олгох зээлийн гэрээнд хятад ажилчдыг төмөр зам тавихад оролцуулах талаар тусгана. Энэ нь Өмнөд Солонгосын барилгын “Samsung C&T” компанитай байгуулсан гэрээг орлох юм. Тус компани 30 сая долларын өрийн улмаас ажлаа түр зогсоожээ.

Д.Жаргал

Эх сурвалж: “Монцамэ”  агентлаг


URL:

Нэр: Д.ЖАРГАЛ Огноо: 24 February 2016

ЗӨВ ШҮҮ

Нэр: Зочин Огноо: 24 February 2016

АН-ынхан Монгол улсыг өрөнд оруулж ер ханахгүй юмаа. Хятадаас зээлэх 1.3 тэрбум ам.доллараа эргэлтэнд оруулаад улс орноо эдийн засгийн хямралаас гаргаачээ. Энэ их мөнгө эргэлтэнд оруулбал Монгол улс 21 тэрбум долларын өрнөөс салаад зогсохгүй, эдийн засгийн хямралаас гарах сайн талдаа шүү дээ. Харамсалтай нь АН-ынхан зорилго нь, хятадаас 1.3 тэрбум ам.доллар зээлж, тэр зээлсэн мөнгө халаасаа зузаалж, монгол улсын өр дээр өр нэмэх гэж байгаа болохоос, монгол улсыг өрнөөс гаргаж, эдийн засгийг сэргээнэ гэж зээлээгүй нь тодорхой.

Нэр: зочин Огноо: 24 February 2016

Дахин зээл авч өрөнд оруулж төлж чадахгүй болгож байгаад монголыг хятадын өрөнд өгөх төлөвлөгөөг нь Сайханбилэг хэрэгжүүлэх гэж байна даа. Энэ хүнд ер нь өр тавихаас өөр чаддаг ажил байдаггүй байх ийм толгой нь олгой болсон хүнийг огцруулж монголыг аврахгүй бол монгол улс мөхөх нь удахгүй л байх.

Нэр: Anonymous Огноо: 24 February 2016

СЭТГЭГДЭЛ бичсэн малаа МОНГОЛ улс нүүрсээ их хэмжээгээр ХЯМД тээвэрлэн ТЭЭВРИЙН ашгаараа өрөө төлж ЯПОН СОЛОНГОСТ нүүрсээ гаргах чамд буруу санагдаад баинуу? ТАХИАН тархит 21-р зууны шившиг болсон малнууд бичиг үсэг яаж сурсан ҮХЭР нүүд вэ?

Сэтгэгдэл бичих