Б.Ханбаатар нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүллээ
Төв аймгийн Баянчандмань суманд олныг сэтгэлийг хирдхийлгэсэн аймшигт бузар хэрэг өнгөрсөн 2015 оны 9-р сарын 24-нд гарсан билээ. Тодруулбал, Баянчандмань сумын Засаг даргын орлогч Б.Ханбаатар гэгч нь 26 настай Б гэх бүсгүйг зодож, ёс бусаар хүчирхийлсэн байж болзошгүй хэрэг гарсан. Хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж дуусаад харьяалалын дагуу прокурорт шилжүүлсэн.
Прокуророос Төв аймгийн Баянчандмань сумын ЗДТГ-ын дарга Г.Ариунболд энэ хэрэгт хамаагүй, гэрчээр оролцож байгаа. Харин Засаг даргын орлогч Б.Ханбаатар гэгч энэ хэргийг ганцаараа үйлдсэн хэмээн үзжээ.
Улмаар энэ хэрэгт Б.Ханбаатарыг Эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл ангид заасны дагуу яллах дүгнэлт үйлдэн Баянгол, Хан-Уул, Сонгионхайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. Одоогоор хурлын тов гараагүй байгаа ажээ.
Хохирогч Б-гийн биеийн байдал сайн дээрдээгүй хоёр ч удаагийн хагалгаанд орсон байдалтай байгаа бөгөөд сэтгэл санааны гүн шоконд орсон байгаа юм. Прокурорын байгууллагаас Б.Ханбаатарыг Эрүүгийн хуулийн 125.1, 126.2.1, 126.2.2, 126.2.5-д заасны дагуу яллах саналтай байгаа.
URL: