С.Зоригийн эхнэр Б.Булган амьд уу

Хууль, хяналтынхан Б.Булганыг саатуулаад 98 хонож буй ч хэнтэй ч уулзуулсангүй. Одоогоос 17 жилийн өмнө буюу 1998 оны аравдугаар сарын 2-ны өдөр, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Санжаасүрэнгийн Зоригийн амь насыг гэрт нь онц хэрцгийгээгээр бүрэлгэсэн хэрэг гарсан. Одоо ч энэ хэргийн сэжүүрийг тайлаагүй байна. Тухайн үед С.Зориг алагдсан хэргийн талаарх үнэн бодитой мэдээлэл өгсөн иргэнийг 500 сая төгрөгөөр шагнах тухай Засгийн газрын 2003 оны хоёрдугаар сарын 5-ны өдрийн тогтоол гарч байв. Гэвч хэрэг одоо ч илрээгүй, хэрэгтэн баригдаагүй байна.

Б.Булган бол УИХ-ын гишүүн асан С.Зоригийн гэргий бөгөөд түүний үхлийн талаарх үнэнийг мэдэж буй цорын ганц амьд гэрч.Гэхдээ тэр өдгөө ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид, эсвэл Төв аймаг дахь Цагдан хорих төвд хоригдож буй. Эсвэл бүр Тагнуулын ерөнхий газрын барилгын доод хонгилд хоригдож байгаа гэх мэдээлэл ч байна. С.Зоригийн үхлийн 13 дахь гэрч хэмээгдэж буй түүнийг нөхрийнх нь үхэлтэй холбоотой хэргээр хоёр дахь удаагаа өнгөрсөн арваннэгдүгээр сарын 16-нд саатуулсан.

Түүнийг саатуулснаасаа хойш түүнтэй ар гэрийнхэн, найз нөхөд, өмгөөлөгч гээд хэнийг ч уулзуулаагүй бөгөөд хэн нь ч уулзахаар оролдоод чадахгүй байгааг ойр тойрныхон нь баталж буй. Харин цагдаагийн байгууллагаас “Б.Булганд хамаарах хэргийг маш нууцад хамааруулж байгаа. Түүнийг цагдан хорьсон нь үнэн. Дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэхээс өөр мэдээлэл өгөөгүй. Түүнийг саатуулсан хэмээн хууль, хяналтын байгууллагаас албан ёсоор зарлаад 98 хоног өнгөрлөө. Зарим эх сурвалж “Б.Булганыг өнгөрсөн аравдугаар сарын эхээр цагдан хорьсон. Цагдаагийн байгууллагынхан хугацааг нь хойшлуулж мэдээлсэн” гэж ч ярьж буй. Өөрөөр хэлбэл, Б.Булганыг С.Зоригийн үхэлтэй холбоотой байж болох гарцаагүй баримтаар саатуулсан уу, эсвэл өмнөхийн адил сэжиглэн шалгаж байгаад суллах уу гэдэг асуулт хариу нэхсэн хэвээр байна.

Гэвч Б.Булган өдгөө амьд, эрүүл саруул байгаа юу. Түүнийг хэзээнээс, хаана, ямар үндэслэлээр хорьж, саатуулсан нь одоо ч тодорхой бус хэвээр байна. Түүнчлэн түүнд ямар нэг зүйл тохиолдоогүй бол яагаад өнгөрсөн хугацаанд ар гэрийнхэн, ойр тойрныхонтой нь нэг ч удаа уулзуулахгүй байна вэ. Ингэж хардах болсон хэд хэдэн шалтгаан байна. Тухайлбал, С.Зоригийн үхэлтэй холбоотойгоор сэжиглэгдэн шалгагдаж байсан гэрчүүд бараг бүгд үхсэн байдаг. Одоо Д.Булган л бүхний учрыг илчилж, хэлж чадаж мэднэ. Мэдээлэл өгч чадах байсан байж болзошгүй хүмүүс ээлж дараалан амиа алдсан ч албаныхан “Эдгээр хүмүүсийн үхэл С.Зоригийн хэрэгтэй холбоотой гэж албан ёсоор батлагдсан зүйл үгүй” хэмээдэг. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Эрдэнийн эхнэр дөрвөн давхраас унаж нас барсан. Энэ эмэгтэй С.Зоригийн хэрэгт сэжиглэгдэж шоронд сар гаран суугаад гарсан юм. Амиа хорлох үйлдэл байв уу, тийм бол амиа хорлох шалтгаан нь юу байв. Эсвэл гэрчийг устгагсад түүнийг түлхэв үү. Нэмж хэлэхэд энэ эмэгтэй С.Зоригийн анхны эхнэр байсан юм. Энэ хэрэг илрээгүй.

Хэргийн газар анх очиж Булганаас байцаалт авч, үзлэг хийсэн цагдаагийн хошууч, казах залуу усанд живж нас барсан. Нас барсан даруйд нь сонин хэвлэлээр нэлээдгүй шуугиж байгаад нам гүм болсон байдаг. Түүнийг С.Зоригийн хэргээс болж амиа алдсан гэдэгнт нийт, сонин хэвлэлийнхэн итгэлтэй байдаг. Хэргийг осол гэж үзээд хаасан.

Алуурчид хэрвээ гүйцэлдүүлээд гэрээс нь гараад шатаар уруудан гүйж байхыг харсан хоёр залуугийн нэг болох Б хэмээх залуу нас барсан. Түүнийг тамлаж алсан байсан бөгөөд цагдаа нар ч, ар гэрийнхэн нь ч болсон явдлыг нууж байгаа. Түүний үхэлтэй холбоотой хэрэг илрээгүй.

Орцны өмнө хоёр алуурчныг гарч ирэхэд нэгийг нь таниад “Болдоо” хэмээн нэрээр нь дуудсан нэгэн буюу “маш чухал гэрч” одоо хэр нь учир битүүлгээр сураг алдарсан. Хоёр алуурчны нэг буюу Болдоо хэмээгч нь эргэж харчихаад гүйсэн гээд байгаа. Нэг нэгнээ таньдаг хүмүүс л юм бол, ийм том аллагад тийм тодорхой гэрч байж болохгүй учраас устгасан байж таарна.

Дээрх мэдээллийн мөрөөр Болд гэдэг хүнийг эрэн сурвалжилсаар олоход өнөөх нь цагдаагийн ахмад цолтой нэгэн байсан агаад Дарханд хэдийнээ хөлдөж үхсэн байлаа. Ингээд цогцсыг шарилаас нь ухан гаргаж шүүх эмнэлгийн үзлэгт оруулахад хөлдөж биш, гаднын нөлөөтэй нас барсан болох нь тогтоогдсон. Гэвч энэ хэрэг бас л илрээгүй.

Дарханы цагдаагийн ахмад бусдын гарт хэрцгийгээр амь үрэгдсэн. Энэ хүн С.Зоригийн хэрэг дээр ажиллаж байсан юм.
Хоёр алуурчныг харсан, бас тээвэрлэсэн байж болох таксины жолооч мөн сураг алдарсан. Тухайн үед цагдаа нар тээвэрлэсэн жолоочийг олсон гэж шуугиулж байсан ч төдөлгүй нам гүм болсон юм. Амьд үхсэн алин болохыг хууль хяналтынхан тайлбарлаагүй.

Хэргийг хянаж байсан прокурор н.Дарийжав учир битүүлэг шалтгааны улмаас амиа алдсан гэгддэг. Түүнийг С.Зоригийн аллагатай хол-боотой чухал баримтууд цуглуулж чадсан байсан хэмээн зарим эх сурвалж дурддаг. Энэ мэтчилэн учир битүүлэг үхлүүд ар араасаа цуварсаар лавтай 17 хүрсэн гэдгийг тагнуулын эх сурвалж өгүүлж байна.

Түүнчлэн Б.Булганыг эсэн мэнд байгаа эсэхэд эргэлзэх өөр нэг шалтгаан нь энэ хэрэг улс төрийн аллага мөн ч бай, биш ч бай улс төрийн ашиг хонжоо олох арга хэрэгсэл болсоор 17 жилийг үлдлээ. Ирэх зургаадугаар сард сонгууль болно. Учир мэдэх зарим хүн сонгуулиас өмнө С.Зоригийн аллагын талаар Б.Булган ямар нэг үг цухуйлгавал Монголын хууль хяналтын томчууд төдийгүй улстөрийн хүрээний нэр бүхий эрх мэдэлтнүүдэд халтай байж болох талтай гэж үзэж буй аж. Өөрөөр хэлбэл, С.Зоригийн үхлийн талаарх бодит мэдээллийг улс төрийн хүчнүүд сонгуулийн сурталчилгаандаа ашиглах боломжтой учраас гэмтэй байж мэдэх хүмүүс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч эсвэл, нэгнийгээ айлгаж, сүрдүүлэхээр Б.Булганы амыг нэг мөсөн барихаар шийдсэн байх магадлалтай гэнэ. Тиймээс сонгуулийн ялалт, ялагдалтай холбоотой асуудал Б.Булганы амь нас, эрүүл мэндтэй холбоотой байж болох талтай. Ийн хардах шалтгаан нь Б.Булганыг 1999

Зарим эх сурвалж “С.Зоригиин үхлийн талаарх бодит мэдээлэл улс төрийн хийгээд өөр олон зүйлийн тайлал болох учраас Б.Булганыг хоригдож байх хугацаандаа ямар нэг өвчний улмаас таалал төгссөн гэх магадлалтай юм” хэмээж буй юм.
Энэ мэт шалтгаан үргэлжлэх боломжтой учраас Б.Булганыг өдгөө амьд байгаа юу хэмээн хардсан хэрэг. Хэрэв тэр амьд бол түүнииг ар гэрийнхэнтэй нь уулзуулах, өмгөөлөгч авах эрхээр нь хангах, Үндсэн хуульд заасан эрхээ эдлэх эрхийг нь яагаад олгохгүй байгаа юм бэ.

онд уг хэрэгтэй холбогдуулан 2000 оны сонгуулийг угтаж баривчилчихаад буцаан суллаж байсан билээ. Гэхдээ энэ удаад түүнийг түрүүчийн адил амьд үлдээвэл улс төрд хүчгүй болж буй, эрх хугацаа нь хуулийн хүрээнд дуусаж буй томоохон улстөрч, эрх мэдэлтнүүдэд халтай гэж ярих ч хүмүүс байна. Тиймээс түүнийг эрх мэдэлтэй байгаа дээрээ дарж авах ажиллагаа хийж байж ч мэднэ гэцгээж байна.

Үүнээс гадна хэрвээ тэр эсэн мэнд байгаа бол түүнтэй ар гэрийнхнийг нь ямар учраас уулзуулахгүй байна вэ. Түүнийг хэрэгтэй холбоотойгоор яргалан тамлаж, зовоосон, ил харагдах шарх, сорвитой болгосон, магадгүй тахир дутуу, сэтгэцийн өвчтэй болгочихоод нуун далдлаагүй л юм бол ар гэрийнхэн, ойр дотнынхонтой нь уулзуулах ёстой. Зарим эх сурвалж “С.Зоригийн үхлийн талаарх бодит мэдээлэл улс төрийн хийгээд өөр олон зүйлийн тайлал болох учраас Б.Булганыг хоригдож байх хугацаандаа ямар нэг өвчний улмаас таалал төгссөн гэх магадлалтай юм” хэмээж буй юм.

Энэ мэт шалтгаан үргэлжлэх боломжтой учраас Б.Булганыг өдгөө амьд байгаа юу хэмээн хардсан хэрэг. Хэрэв тэр амьд бол түүнийг ар гэрийнхэнтэй нь уулзуулах, өмгөөлөгч авах эрхээр нь хангах, Үндсэн хуульд заасан эрхээ эдлэх эрхийг нь яагаад олгохгүй байгаа юм бэ. Үүнээс гадна С.Зоригийн амь насыг хөнөөсөнтэй холбоотой баримт үнэхээр олдсон бол энэ хэргийг даруй шийдэх хэрэгтэй. Б.Булганаас гадна Завхан аймгийн харьяат хоёр эрэгтэйг энэхүү аллагын хэрэгт холбогдуулан шалгаж, цагдан хориод байгаа. Өөрөөр хэлбэл, хууль, хяналтынхан 17 жил тасралтгүй мөрдөн шалгаж буй учир битүүлэг энэхүү хэрэгт холбогдуулан гурван хүнийг байцааж байгаа гэсэн үг. Хэрвээ энэ удаад хууль, хяналтынхан өмнөх баривчилгаануудын адилаар “Эдгээр хүн гэмт хэрэгт холбогдолгүй юм байна” гээд суллавал тэднээс хариуцлага нэхэх, гурвын гурван хүнийг олон нийтийн өмнө шууд бусаар ялласных нь төлөө хариуцлага хүлээлгэх ёстой. Харин үнэхээр хэргийг илрүүлж чадвал магадгүй олон хүний амь нас үрэгдсэн энэ хэрэг эцэс болох биз ээ.

Эсвэл бүр Б.Булганыг хууль хяналтынхан цагдан хорьсон хэмээн мэдээлж буй ч тэр аль нэг саатуулах байр, шоронд биш бүр Монголд байхгүй байж мэдэх юм гэх хүн ч байна. Ингэж хардах шалтгаан нь хууль, хяналтынхан түүнийг ямар үндэслэлээр, хаана, хэрхэн байцааж, саатуулж байгаагаа өнөөдрийг хүртэл ил тол мэлээлээгүй байна. Энэ бүхэн нь олон нийтийг дээрх таамгуудыг дэвшүүлэхээс өөр аргагүйд хүргээд байгаа юм.

Б.Энхмарт

Эх сурвалж: “Үндэсний шуудан” сонин


URL:

Нэр: Anonymous Огноо: 24 February 2016

ХУУЛь ХЯНАЛТЫНХАНЫГ АЖИЛ ХИЙЛГЭХГҮЙ ХУДЛАА ҮНЭН СЕНСААЦ ДЭГДЭЭХЭЭ СЭТГҮҮЛЧИД БОЛИМООР БАЙНА ШҮҮ

Сэтгэгдэл бичих