С.Эрдэнэ: Чингис хааны арга барилаар ахан дүүсээ томилосон

Нийслэлийн боломжийн дүүрэг Баянголд вант улсаа байгуулж, өөрөө вангаар нь заларсан Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ вант засаглалаа голж хэмжээгүй эрхт хаант засаг хүсэмжлэх болсон бололтой. Нэгэн иргэний “Ах дүү, хамаатан саднаа төрийн удирдах албан тушаалд томилж буйг шүүмжилсэн жиргээнд” С.Эрдэнэ өөрийгөө Чингис хаантай зүйрлэсэн нь Баянголын засаг ноён хэмээх олны үг ортойг баталлаа.

С.Эрдэнэ дүрдээ итгэчихсэн явна уу, эсвэл үнэхээр Баянголд хаант засгаа байгуулж байна уу. Баянголын хэмжээлшгүй эрхт “хаан” С.Эрдэнэ тун удахгүй Та бидний толгой дээр “цахиур хагалж”, Монголд Улсад хаант засгаа байгуулна гэх вий. Хаант засаг, ардчилсан нийгэм хоёроо ялгахгүй ийм л нөхөр өнгөрсөн 26 жилийн хугацаанд ардчилалыг бий болгохоор “зүтгэжээ”.

Амжилт нь мэдээж Баянголд вант улс байгуулсан явдал. Уг нь “Төрийг дээдлэхэд, Төрлийг тэвч” хэмээн эцгийнхээ зүрхэнд сум зоон, өнөөгийн Монгол Улсыг бидэнд үлдээсэн Модунь Шаньюй хааны домогтой л улс даа бид чинь.


URL:

Нэр: eeee Огноо: 23 February 2016

eeeee pizduuuuuukaaa yanaaa

Нэр: Anonymous Огноо: 24 February 2016

пааа….

Нэр: зочин Огноо: 24 February 2016

энэ одоо чингис юм уу хаашаа юм бэ…..

Нэр: Anonymous Огноо: 24 February 2016

yanaa odoo. yu helj bnaa?

Нэр: АРИУНАА Огноо: 24 February 2016

Энэ хүнд ичих нүүр, айх булчирхай хэрэв байдаг бол одоо больдоггүй юм байх даа. олон жил төрөөр ханаж цадатлаа тоглолоо. Одонтуяагаа аваад улс төрөөс буувал яасан юм. аливаа юманд хэмжээ хязгаар гээч зүйл байдаг. тэр нь хэтэрвээс ямар зүйлд хүрдэг нь энэ олон зууны туршид батлагдсаар ирсэн амьдралын хуультай. идсэн уусан нь нь хэтрээд гэдэс нь хагарч нэг л өдөр энэ авгай хүүхнүүдтэйгээ хамт эрлэгийн үүдэнд очоод дэнс шүүлгэх хэрэг гарна даа. хүн ер нь жаахан бодолтой, жудагтай баймаар байгаа юм ш дээ. тэнгэр нэг л өдөр ниргэнэ дээ. хүмүүсээ харж л байя.

Сэтгэгдэл бичих