“ЗГ-ын гишүүд Н.Энхбаярын асуудлыг хэлэлцээгүй”
МАХН-ын дарга Н.Энхбаярыг Шадар сайдад томилохоор Засгийн газраас Авлигатай тэмцэх газарт хандан лавлагаа мэдээлэл авах бичиг хүргүүлж хариуг нь аваад байгаа. Албаны эх сурвалжуудын мэдээлж буйгаар тус хариу бичигт “МАХН-ын дарга Н.Энхбаярыг ялтайд тооцсон хэвээр байгаа тул тус албанд томилоход ашиг сонирхлын зөрчил үүснэ” гэж үзэх тухай дурдсан гэх. Өөрөөр хэлбэл Н.Энхбаярыг Монгол Улсын Шадар сайдаар томилох боломжгүй” гэж үзсэн.
Энэ асуудлыг өчигдөр хуралдсан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн эсэхийг ЗГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Б.Цээпилээс тодруулахад “Засгийн газрын гишүүд энэ асуудлыг хэлэлцээгүй” гэх хариултыг өглөө.
Д.ЖАРГАЛ
URL: