Эмэгтэйчүүдийг хутгалсан ноцтой хэрэг гарчээ
Өвөрхангай аймгийн Хархорин сумын Шанх баян Өлзийт овоо гэдэг газарт эмэгтэйчүүдийг олон удаа хутгалж танхайраад зугтаасан онц ноцтой хэрэг өнгөрсөн амралтын өдөр буюу энэ сарын 21-ний өдөр гарчээ.
Тодруулбал, тус газарт оршин суух 46 настай эрэгтэй Б нь тус сумын харьяат 34 настай эмэгтэй А-г хүчиндэхийг завдаж, цээжинд нь нэг удаа, мөн 45 настай С-ийг гар болон гуянд нь нэг удаа, 57 настай эмэгтэй Ц-г хэвлийд 1 удаа, 32 настай эрэгтэй Э-гийн толгойд 6, цээжинд нь 4 удаа хутгалж, хүнд гэмтэл учруулан танхайраад зугтсан байна. Хэргийг тус аймгийн хэлтсийн дарга, д/х Б.Очирдоржийн ахалсан бүрэлдэхүүн түргэн шуурхай илрүүлж, гэмт этгээдийг баривчилжээ. Хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна. Гэмтэл авсан хохирогчдод яаралтай тусламж үзүүлж, ГССҮТ-д авч ирсэн эмчлүүлж байгаа аж.
Сэжигтэн этгээд нь өс хонзонгийн сэдэлтээр энэхүү хэргийг үйлдсэн байж магадгүй гэдгийг эх сурвалж мэдээлэв. Мөн түүнчлэн Дорнод аймгийн Цагаан овоо сумын 2-р баг Давхарын Ар гэх газарт тус сумын харъяат Г /эр.34н/-г Ө /эр.32н/ нь хэвлийн тус газар нь хутгалж амь насыг нь хохироосон хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна.
Б.Цэцэг
URL: