Ноолуурын үнэ 55 мянгаас эхэллээ
Түүхий эдийн “Эмээлт” захын ченжүүд нэг кг ямааны ноолуурыг 48-55 мянган төгрөгөөр авч буй. Тэд ноолуурын үнийг өнгөнөөс шалтгаалан тогтоож байгаа аж. Зүүн гурван аймгийн малчид хамгийн түрүүнд ямаагаа самнадаг уламжлалтай. Энэ үеэр ханш өсөх нь тодорхой юм.
Тэгвэл өнгөрсөн жил тус түүхий эдийн дээд ханш 65 мянган төгрөгт хүрч байжээ. Энэ жилийн хувьд ч өнгөрсөн жилийн ханшаас давахгүй гэсэн таамаглал бийг Монголын ноос, ноолуурын бэлтгэн нийлүүлэгчдийн холбооны тэргүүн Б.Мөнх-Алдар хэлсэн.
Учир нь өмнөд хөршийн ченжүүд ноолуурын үнэ өсгөх сонирхолгүй байгаа аж. Түүний таамаглалаар бол энэ жил ноолуурын үнэ хоёр жилийн өмнөхөөс кг тутамд 100 юанийн татуу байх аж.
Д.Ганбаатар
URL: