Эрэгтэй баг мөнгөн цомын эзэд болов

Тайланд улсын Бангкок хотноо Ази тивийн эрэгтэй чөлөөт бөхийн 29 дэх аварга шалгаруулах тэмцээнд Монголын баг тамирчид амжилттай оролцож мөнгөн цомын эзэд болов.

Мөн  эмэгтэй чөлөөт бөхийн 19 дэх удаагийн аварга шалгаруулах тэмцээний шилдгүүдийг тодруулсан тивийн АШТ 4 өдөр үргэлжилж дууслаа. Тэмцээний сүүлийн өдөр эрэгтэй 61, 70, 86, 125 кг жингийн барилдаан болов.

Эрэгтэйчүүдийн 61 кг-д ОУХМ Т.Түвшинтулга, 70 кг-д ОУХМ Б.Батзориг, 125 кг-д ОУХМ Н.Золбоо тус тус хүрэл медаль хүртлээ. Харин 86 кг-д бөх ОУХМ О.Үйтүмэн нэгдүгээр тойрогт Тайваний бөх Минг Хунг Каог 11:0 оноогоор ялж хоёрдугаар тойрогт Киргизийн бөх Аыбек Юсуповыг цэвэр ялж мөнгөн медалийн төлөө БНСУ-ын бөх Хуеквеон Гвоныг 3:0 оноогоор ялж алтан медалийн төлөө Ираны бөх Есхан Насер Лашгаритай өрсөлдөж 0:7 онооны харьцаагаар дийлдэж тивийн аваргын мөнгөн медалийн эзэн болов.

Энэ өдөр дэвжээнд гарсан 4 бөх бүгд медаль хүртэж эрэгтэй баг багийн дүнгээр хоёрдугаар байр эзэлж мөнгөн цом хүртлээ. Манай баг өнгөрсөн жил дөрөвдүгээр байрт орсон юм.

Д.Өлзий


URL:

Сэтгэгдэл бичих