Пак Ын Хэг хөгшин авгай гэжээ

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Ын Хэг “хөгшин авгай” гэж хэлсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Удирдагч өчигдөр цэргийн удирдлагуудыг хүлээн авахдаа ийнхүү хэлсэн хэмээн “KCNA” агентлаг уламжилжээ. Ким Чен Ун ийнхүү хэлснийхээ дараа дараагийн цөмийн туршилтад бэлдэхийг цэргийн удирдлагуудад сануулж “Бидний хүсэл сонирхлыг хэн ч зогсоож чадахгүй. Өмнөд Солонгос зөвхөн Хойд Солонгост эрхээ тогтоож, ард түмнийг минь боолчлохыг хүсч байна. Пак Ын Хэ, АНУ-ын удирдлагуудтай нийлж, биднийг басамжилж байна” гэж хэлжээ.

Пхеньян өнгөрсөн сарын 16-нд дөрөв дэх удаагаа цөмийн туршилт хийсэн бол энэ сарын8-нд задгай сансар руу хиймэл дагуул хөөргөсөн  юм.Эдгээр туршилтын дараа НҮБ, АНУ, Өмнөд Солонгос, Япон тус улсын эсрэг хориг тавьсан билээ. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама өнгөрөгч долоо хоногт баллестик пуужин бүтээхэд ашигладаг бүхий л төхөөрөмж, түүхий эд зэргийг тус улсад нийлүүлэхийг олон улсад хориглосон юм.

Б.Дэлгэрцэцэг

Эх сурвалж: Shuud.mn


URL:

Сэтгэгдэл бичих