Утаагүй зуух утаатай болж 6 иргэн угаартлаа
Монголчуудын ихэнх хэсгийг хангаж агаарын бохирдлыг 30 хувиар бууруулах “Утаагүй зуух” төслийг дэмжин, худалдаж авсан Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нэг айлын зургаан иргэн угаартсан хэрэг өчигдөр гарчээ.
Мөн тус хорооны зарим айлууд зуухаа галлаж хоноод өглөө нь угаартсан тохиолдол нэг биш удаа гараад байна. Энэ сарын 9-нд албан ёсоор нээлтээ хийж, сүржин уриа лоозонтойгоор ажиллаж эхэлсэн Улаанбаатарыг утаагүй болгох ажлын хэсгийнхэн цөөхөн айлд зуух нийлүүлсэн нь эхнээсээ балаг тарьж, хүний аминд хүрэх шахаад байна. Утаагүй зуухыг тойрсон хэл ам өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа нь иргэд энэ зуухыг хэрэглэж сураагүй байна уу, эсвэл өндөр үнээс хямдруулан тараагаад байгаа зуух нь чанаргүй байна уу гэдгийг хэлэхэд бэрх.
Б.Өнөр
URL: