Дэд бүтцийнхнийг ч хамарсан нефтийн хямрал

179567-19022016-1455862197-2087173694-mmmСингапурын баруун эрэгт байгалийн хий, газрын тосны аварга том өрөмдөгч цамхгийг өндөрлөхөөр завгүй ажиллаж байна. Гэхдээ дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ тасралтгүй буурсан өнгөрөгч 18 сарын хугацаанд тэнгисийн өрөмдлөгийн хөвөгч цамхаг үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг Keppel корпораци, түүний өрсөлдөгч Азийн Sembcorp Marine-ийн үйлдвэрлэл ч саараад байна.

Keppel өнгөрсөн онд далайн гүехэн усанд өрөмдлөг хийх зориулалт бүхий 15 цамхаг нийлүүлэхээр захиалга авсан ч долоо нь л эздэдээ хүрсэн байна. Харин үлдсэн захиалагчдын зарим нь хүргэлтээ түр хойшлуулахыг хүсчээ. Тэгвэл өрсөлдөгч Sembcorp 2014 онд ижил төрлийн найман цамхаг нийлүүлсэн бол өнгөрөгч жил ердөө л ганцыг хүргэсэн аж.

2014 онд 560 сая сингапур долларын ашигтай ажилласан Sembcorp-ийн 2015 оны санхүүгийн жилийн алдагдал 290 сая сингапур доллар (206 сая ам.доллар) болсныг даваа гарагт мэдэгджээ.

Сингапурын баруун эрэгт байгалийн хий, газрын тосны аварга том өрөмдөгч цамхгийг өндөрлөхөөр завгүй ажиллаж байна. Гэхдээ дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ тасралтгүй буурсан өнгөрөгч 18 сарын хугацаанд тэнгисийн өрөмдлөгийн хөвөгч цамхаг үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг Keppel корпораци, түүний өрсөлдөгч Азийн Sembcorp Marine-ийн үйлдвэрлэл ч саараад байна. Keppel өнгөрсөн онд далайн гүехэн усанд өрөмдлөг хийх зориулалт бүхий 15 цамхаг нийлүүлэхээр захиалга авсан ч долоо нь л эздэдээ хүрсэн байна. Харин үлдсэн захиалагчдын зарим нь хүргэлтээ түр хойшлуулахыг хүсчээ. Тэгвэл өрсөлдөгч Sem¬bcorp 2014 онд ижил төрлийн найман цамхаг нийлүүлсэн бол өнгөрөгч жил ердөө л ганцыг хүргэсэн аж.

2014 онд 560 сая сингапур долларын ашигтай ажилласан Sembcorp-ийн 2015 оны санхүүгийн жилийн алдагдал 290 сая сингапур доллар (206 сая ам.доллар) болсныг даваа гарагт мэдэгджээ.

Живан Васагар, Сон Жун А 

Засгийн газрын мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих