Татвар төлөөгүй тээврийн хэрэгслүүдийг улсын бүртгэлээс хасна
Ашиглахгүй байгаа тээврийн хэрэгслийг улсын бүртгэлээс хасахаар болжээ. Тодруулбал, замын хөдөлгөөнд ороогүй удсан тээврийн хэрэгсэл буюу сүүлийн дөрвөн жил /2012-2015 онд/ техникийн хяналтын үзлэгт ороогүй автомашины улсын дугаарыг улсын бүртгэлээс хасахаар болсон байна.Мөн авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвараа төлөөгүй хэрэгслийг бүртгэлээс хасах аж. Түүнчлэн улсын хилээр гараад эргэж ирээгүй тээврийн хэрэгслийг ч хасах юм байна.
Дашрамд дурдахад, улсын хэмжээнд 105 мянга гаруй тээврийн хэрэгслийг бүртгэлээс хасах тооцоо гарчээ. Тухайлбал сүүлийн дөрвөн жил татвараа төлөөгүй 97.770 тээврийн хэрэгсэл байгаа бол хилээр гараад эргэж ирээгүй 10 мянга орчим тээврийн хэрэгсэл бий гэх судалгаа байдаг аж.
URL: