Бүрэн хямарсан

Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болонгуутаа “Монгол улс бүрэн утгаараа хямарсан, амь тариа л аварна” гэж цэцэрхэж байсан. Ц.Элбэгээ: “Өнгөрсөн 20 жилд нэр томъёо, гарчиг, таних тэмдгийг халах хувьсгал хийсэн, харин өнгөрсөн 20 жилийн ажлын үр дүн нь хөрсөн дээрээ буугаагүй, очих эзэндээ очоогүй” гэж 20 жилийн дүнг гаргаж УИХ-д илтгэж байсан цаг саяхан. 20 жилд ардчилал яриад тэр нь Монголд жинхэнэ ёсоороо идээшихгүй байна гээд л чамлан чамлан илтгэж байлаа. Тэгсэн атал ардчилал бол түүхэн бахархал боллоо гээд л шоудаад байдаг юм.

Ардчиллыг хөгжүүлээд байгаа л гэх юм. Ямар ардчиллыг нь хөгжүүлээд байдаг юм бол. Абстракц (хийсвэр) ардчилал яриад 25 жил өнгөрлөө болтой. Ярих нь амархан, хийх нь хэцүү болохоор биеэ бодоод аль амрыг нь барьж аваад байсан байх л даа. “Ардчилагчид” өлсгөлөн зарласнаа хувьсгал хийсэн гэж гөвдцөг юм. Хувьсгал хийх гэж зүдэрснээс өлсгөлөн зарлаад эсгий өлгийд унтаж байсан нь амар гэдгийг мэдэлгүй яахав тэд. Одоо өлсгөлөн зарлах хэрэггүй дээ гэж гөвддөг болж тэд.
Манай ардчиллын монополистууд хоосон ардчиллаар хоног хугацаа өнгөрөөж. Ерөнхий сайд агсан Бямбасүрэнгийн хэлснээр хуурамч ардчилал Монголд байжээ. Тэгвэл жинхэнэ ардчиллыг хэн, хэзээ сэргээх бол гэсэн асуулт гараад хариугаа хүлээсээр. Бусдаас хариу горьдолтгүй. Монголд бэлэн туршлага авдарт чинь байгаа даа.Д.Аюуш


URL:

Сэтгэгдэл бичих