Ам.долларын ханш 28.88 төгрөгөөр чангарчээ
Ам.долларын төгрөгтэй харицах ханш энэ оны эхнээс 28.88 төгрөгөөр чангарчээ. Тухайлбал, Монголбанк нэгдүгээр сарын 05-нд зохион байгуулсан гадаад валютын дуудлага худалдаагаар ам.долларыг 1997.27 төгрөгөөр боруулж байсан. Үүнээс хойш ам.долларын ханш тогтмол өссөөр байгаа юм.
Төв банк өчигдөр буюу энэ сарын 18-нд гадаад валютын дуудлага худалдаа зохион байгуулахдаа ам.долларыг 2026.15 төгрөгөөр борлуулжээ. Арилжааны банкуудын ам.доллар худалдах ханш 2028-2029 төгрөгт хэлбэлзэж байна.
URL: