Интерполоор эрэн сурвалжилж байгаа Ч.Ганбатыг авчрах боломж байхгүй гэв
ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяаг төмөр зам барихтай холбоотой үйл ажиллагааг зохион байгууллахдаа мөнгө угаасан байж болзошгүй гэсэн үндэслэлээр шалгаж эхэлсэн байгаа. Түүнтэй хамт хэд хэдэн хүнийг шалгаж байгаа бөгөөд “МТЗ” ТӨХК-ийн дэд захирал асан П.Бат-Эрдэнэ, “Либерти Партнерс”-ын захирал Ч.Ганбат нарыг Олон Улсын Интерполоор хайж байгаа юм. Тэгвэл эл хэргийн талаар АТГ-аас “Энэ хэргийг цагдаагийн байгууллагаас анх эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж УЕП-оос манай байгууллагад харъяалал тогтоогоод цагдаатай хамтарсан Ажлын хэсгээр өнөөдрийг хүртэл шалгаж байна.
Харин гадаадад байгаа нэг нь эх орондоо ирж өөрийн биеэр мэдүүлэг өгч байцаагдах тухайгаа бичсэн мэдэгдэл олон нийтэд цацагдсан байгаа. Үүнийг бид мэдэж байгаа. Гэтэл өнөөдөр тэр хүмүүс эх орондоо ирж, хэргийнхээ талаар тайлбарлаж яриагүй байна. Тиймээс эрэн сурвалжлах ажиллагаа холбогдох хуулийнхаа дагуу олон улсын хэмжээнд явагдаж байгаа. Тухайн этгээдүүдийн оршин сууж байгаа тус улстай Монгол Улс эрхзүйн харилцан тусгай гэрээтэй тохиолдолд авчрахад ямар нэгэн саад учрахгүй. Харин гэрээгүй тохиолдолд тухайн эрэн сурвалжилж байгаа тохиолдолд Интерполын байгууллага өөрсдөө бариад авчирч өгөхөөс бид нар очиж авчрах боломжгүй юм” гэсэн юм.
URL: