Соёлгүй Монголоо өмөөрөх үг
Монголчуудын талаар Кимура Аяако гэгч Япон судлаач “Тархины тураал” гэх нэртэй нийтлэл бичжээ. Түүнийг нь нэг Монгол хүн хичээнгүйлэн уншаад Youtube-д оруулсаныг гурван жилийн өмнө сонссон юм.
Харамсалтай нь, уг бичлэгийг үзсэн Монголчууд “бидний үнэн байдлыг бичиж” хэмээн их л хүлцэнгүй өөрсдийгөө муулцгаах ажээ. Тэгээд Монголчууд арчаагүй, залхуу хүмүүс, энэ бол бидний соёл хэмээн тун ч найрсаг, хүлцэнгүй хүлээн авцгааж байв. Тэгээд мөнөөх Япон судлаачийн бичсэнчлэн “ийм соёлтой Монгол орон хөгжиж эс чадна” гэсэн тодорхойлолтыг хэн хүнгүй үнэн хэмээн зөвшөөрцгөөв. Харин миний хувьд тэр судлаачид зантайхан хэдэн үг чулуудаад, “жавтий хүртээмээр” санагдсаныг нуух юун. Гэхдээ би хар муйхраар Монголоо өмөөрч уурласан хэрэг биш шүү.
Монголчууд арчаагүй, залхуу хүмүүс, энэ бол бидний соёл хэмээн тун ч найрсаг, хүлцэнгүй хүлээн авцгааж байв. Тэгээд мөнөөх Япон судлаачийн бичсэнчлэн “ийм соёлтой Монгол орон хөгжиж эс чадна” гэсэн тодорхойлолтыг хэн хүнгүй үнэн хэмээн зөвшөөрцгөөв.
Харин соёл эдийн засгийн хөгжил хоёр хэр харилцан хамааралтай юм бэ? Соёл гэж чухам юу юм. Соёл хэзээ яаж өөрчлөгддөг юм бэ гэсэн асуултанд өөрийнхөө хэмжээнд хариулахыг хичээж байна. Ингэхийн тулд өнөөдөр соёлоороо гайхуулж буй хөгжингүй орнуудын түүхийг сөхье.
Япон
Японд 25 жил амьдарсан шашны номлогч Сидней Гулинкийн “Япончуудын хөгжил” хэмээх номонд тэднийг “залхуу хойрго, цаг хугацааг мэдэхгүй далайн эрэгт хэвтэж байдаг, хэт сэтгэл хөөрөлтэй юманд үргэлж сэтгэл хөдлөлөөр ханддаг хүмүүс” гэж тодорхойлжээ.
Солонгос
Британий Фабиан хэмээх социалист урсгалын ухаалагч 1911-1912 онд Азид ирээд, “Энэ Солонгос гэж халтар, уруу дорой, гутранги, залхуу, шашингүй орон” гэж тэмдэглэжээ.
Герман
19 дүгээр зуунд хөгжил дэвшилд хүрэх хүртэл нь Франц, Англичууд Герман хүнийг “Залхуу хойрго, яарна гэж хэзээ ч байхгүй, удаан ойлгоцтой, салан задгай” гэж дүгнэдэг байв. 1820 онд Англи эрдэмтэн Жон Рассел бээр Германчуудыг “Удаан, юманд сэтгэл ханадаггүй, удаан сэтгэхүйтэй, ойлгох гэж яардаггүй, хамгийн гол нь хулхи” гэж шүүмжилж байв.
Дээрх гурван орон бол өнөөдөр хамгийн хариуцлагатай, нягт нямбай, хөдөлмөрсөг, хурдан хөгжилийн түүчээ болж байгаа улсууд. Гэтэл тэд биднийг хэлэлтгүй тааруухан хүмүүс байжээ. Гэтэл яагаад ийм соёлтой мөртлөө хөгжиж өдий зэрэгтэй хөгжиж чадваа. Соёлжиж байж эдийн засаг сайжирдаг юм уу?
Соёл гэж чухам юу вэ?
Соёл гэдэг ойлголт нь товчхондоо тухайн бүлэг хүмүүсийн ижилсэл юм. Соёлыг эрдэмтэд өргөн ойлголтоор ихэнхдээ авч үздэг. Дийлэнх үзэл баримтлал соёлыг шашинд суурилан авч үзээд түүнийг хөгжилд гоц нөлөөлдөг гэдэг. Гэхдээ энэ нь өрөөсгөл. Төв европын орнууд цэцэглэн хөгжиж байхдаа католик шашин хүчтэй учраас соёл сул байна гэж үздэг байв. Харин чөлөөт зах зээл хүчээ авах тусам Англи, Америк тэргүүтнүүд протестант шашин илүү эрх чөлөөтэй бид хөгжиж байна гэдэг.
Төв европын орнууд цэцэглэн хөгжиж байхдаа католик шашин хүчтэй учраас соёл сул байна гэж үздэг байв.
Өмнөх зуунд Хятад улс хөгжихгүй байгаа шалтгааныг барууныхан хэт баригдмал сэтгэлгээ, инженерчлэлийг “гар урлал”, бизнес эрхлэгчдийг “худалдаачин” хэмээн дорд үзэх атлаа төрийн түшмэл, бичгийн хүнийг дээрд тавьдаг Күнзийн сурталын буруу гэлцдэг байв. Гэтэл өнөөдөр эрчимтэй хөгжөөд эхэлмэгц нь ажилсаг, эрдэмд шамдуу, аривч хямгач, хамтач, дээд тушаалтны үгийг дагахыг сургадаг Күнзийн сурталын ач хэмээн ярих өнцөгөө өөрчилж орхив. Японы хөгжлийг Күнзийн багаар ажиллах зарчимыг тулгуур болгосон тул хаандаа боолчлогдож хөгжихгүй байна гэж барууныхан хэлдэг байснаа өнөөдөр харин өнөөдөр уг багаар ажиллах чанарын ачаар Япон орон хөгжсөн хэмээн цэцэрхдэг.
Өнөөдөр эрчимтэй хөгжөөд эхэлмэгц нь ажилсаг, эрдэмд шамдуу, аривч хямгач, хамтач, дээд тушаалтны үгийг дагахыг сургадаг Күнзийн сурталын ач хэмээн ярих өнцөгөө өөрчилж орхив.
Лалын шашныг мөн ялгаагүй Ойрхи дорнодын улс орнуудын хөгжил буурай байгаагийн шалтгаан хэмээн тайлбарлах явдал их. Учир нь Исламын шашинтнууд нас барсаныхаа дараа Аллахтай уулзахыг чухалчилдаг тул ерөөс баяжих сонирхол үгүй. Эмэгтэйчүүд нь хэт хаалттай орчинд өсөж, сургуульд сурдаггүй учраас хөгжлийн тушаа хэмээн амархан тодорхойлчихсон. Мөн шашны дайсны эсрэг жихад хүмүүжлээр хүмүүждэг тул баян ядуу хамаагүй дайчин хүн л чухал гэх үзлийг нь эш болгоно.
Исламын шашинтнууд нас барсаныхаа дараа Аллахтай уулзахыг чухалчилдаг тул ерөөс баяжих сонирхол үгүй. Гэтэл лалын шашин дэлгэрсэн Индонез, Малайз зэрэг Зүүн өмнөд Азийн амжилттай хөгжиж байгаа орнуудын хөгжлийг тайлбарлахдаа мөн л лалын шашны дээрх онцлогийг урвуугаар авч үзэн, магтаалын хэрэгсэл болгоно. Учир нь Күнзийн сурталыг бодвол лалын шашин гар урчууд, бизнесийн салбарыг дорд үздэггүй.
Мухаммед өөрөө худалдаачин хүн байсан. Худалдааг шүтдэг учир гэрээг тэд мундаг хийдэг. Эртнээс гэрлэлтийн өмнө хүртэл гэрээ байгуулж ирсэн. Тиймээс Саудын Араб болон бусад байгалийн баялагаар баяжсан орнууд эхнээсээ гэрээгээ амжилттай хийсэн гэж үздэг. Өөрөөр хэлбэл рациональ сэтгэлгээ, олон ургалч үзэл, бизнес сэтгэлгээ, гэрээний үүрэг зэрэг нь лалын шашинт орнуудын эдийн засаг цэцэглэн хөгжсөн хөрс суурь гэж үзжээ.
Хувьсагч хэмжигдэхүүн
Энд соёл анхдагч биш харин хөгжил дэвшлийг дагаж хувьсан өөрчлөгддөг хоёрдогч зүйл гэдэг нь харагдаж байна. Мэдээж соёлын нөлөөг үгүйсгэх аргагүй. Гэхдээ баян орнуудын тайлбарлаад байгаа шиг туйлын давуу соёл гэж угтаа байхгүй. Монголчууд ид цэцэглэн мандаж асан тэр цагт нүүдэлчин соёл л хамгийн аугаа нь гэж тайлбарлана. Харин бид уруудан доройтох цагт нүүдэлчин соёлын үе нь өнгөрсөн хэмээн адлагдана. Хөгжингүй орнуудад ядуу орны амьдралыг тайлбарлахдаа гол соёлын алдаа нь нилэнхүйдээ залхуу байдал гэдэг.
Монголчууд ид цэцэглэн мандаж асан тэр цагт нүүдэлчин соёл л хамгийн аугаа нь гэж тайлбарлана. Харин бид уруудан доройтох цагт нүүдэлчин соёлын үе нь өнгөрсөн хэмээн адлагдана.
Гэтэл Монгол малчин хүн ямар ч хотын иргэнээс, ямар ч барууны хүнээс илүү хөдөлмөр хийдэг. Харин улс орон нь үйлдвэржээгүй цагт тэдэнд цагийн нарийн зохицуулалт байдаггүй тул гаднаасаа зохион байгуулалттгүй харагддаг нь үнэн. Гэхдээ Монголчуудыг залхуу биш гэж бас хэлж болохгүй. Мэдээж хөгжиж буй орнууд хөгжингүй орнуудыг бодвол технологи, мэдлэг дутмаг, мөн хүчээ шавхах бизнесийн салбар хомс тул цагийг дэмий өнгөрөөж, яваандаа уг байдалдаа дасан зохицох хандлагатай байдаг нь үнэн.
Чанарын илэрхийлэл болсон Герман, хөдөлмөрч хариуцлагын бэлэг тэмдэг болсон Япон зэрэг орнууд нэгэн зуунаас өмнө хулхиддаг, залхуу хочны эзэн байжээ.
Энэ ч шалтгаанаар өнөөдөр Латин америк, Африк, Монгол зэрэг орны залуусыг өнөөдрөөрөө амьдардаг, рациональ шийдвэр гаргахдаа муу, хөөрөлд автаж ажилладаг хэмээн гоочилцгоож байна. Гэтэл чанарын илэрхийлэл болсон Герман, хөдөлмөрч хариуцлагын бэлэг тэмдэг болсон Япон зэрэг орнууд нэгэн зуунаас өмнө хулхиддаг, залхуу хочны эзэн байжээ. Тиймээс соёл бол хөгжихгүй байгаагийн шалтгаан биш юм. Харин өөрчлөгддөг, хөгжлийн хэмнэлийг даган урагшилдаг зүйл.
Соёлыг өөрчлөх соёл
Каталистуудын хэлдэгчлэн соёл бол өөрчлөгдөж болшгүй тогтмол зүйл гэдэг нь туйлшрал. Тэгвэл бид өнөөдрийн соёлоо хэрхэн засаж сайжруулах вэ? Хамгийн амархан хариулт нь сургалт. Монголд Амжилтын хөтөч, Лектор төв, Coach Change зэрэг сургалт есөн жорын сургалт, хувь хүний хөгжлийн онол дэлгэрсэн. Фенгшүй гэж бүдүүлэг урсгал ч ийм л дүрээр орж ирээд, тэргүүлэгч лектор нь өдгөө хамгийн рейтинг өндөртэй улс төрч болчихоод байна.
Хагас зууны өмнө Япон орон ажил хаялтаараа дэлхийд тэргүүлж байв. Харин ажил олгогчид Японд ажлын байрны насны баталгаа, халамжийн хөтөлбөрийг цогцоор хэрэгжүүлсэн үеэс иргэд нь ч байгаа ажилдаа насаараа үлдэх болсон гэдэг.
Гэхдээ эдгээр сургалтын үр дүнд Монголчууд соёлжсон гэж дүгнэвэл түүн шиг худлаа юм үгүй. Япончууд ажлын байрандаа үнэнч, тууштай зангаараа олон улсад шагшигддаг. Гэтэл хагас зууны өмнө Япон орон ажил хаялтаараа дэлхийд тэргүүлж байв. Харин ажил олгогчид Японд ажлын байрны насны баталгаа, халамжийн хөтөлбөрийг цогцоор хэрэгжүүлсэн үеэс иргэд нь ч байгаа ажилдаа насаараа үлдэх болсон гэдэг. 1960 онд Солонгос улс Күнзийн сурталаас салж инженер, технократууд болъё гэж хэчнээн их ухуулаад амжилтыг эс олжээ.
Ганц ухуулга сурталчилгаа, сургалт, дүр эсгэсэн соён гэгээрэл соёлыг өөрчилөхөд хангалтгүй бөгөөд урамшуулал, ажлын байрны хандлага, цалин гэх зорилтот системийн ачаар энэ үйл явц өрнөдөг нь жам ажээ.
Харин их дээд сургуулийн инженерийн сургалтанд хөрөнгө оруулалт хийж, оюутнуудыг дотуур байранд үнэгүй хамруулах болсноор сая дээрх санаачилга нь газарт буужээ. Дан ганц ухуулга сурталчилгаа, сургалт, дүр эсгэсэн соён гэгээрэл соёлыг өөрчилөхөд хангалтгүй бөгөөд урамшуулал, ажлын байрны хандлага, цалин гэх зорилтот системийн ачаар энэ үйл явц өрнөдөг нь жам ажээ. Харин зоосны нөгөө тал нь Монголын эдийн засгийн бүтэц өөрчлөгдөх явдал юм.
Хөгжиж чадсан ард түмний ажилсаг, цагийн менежмэнттэй, хариуцлагатай гэдэг чанарууд эдийн засгийн хөгжлийн үр дүн. Бид эдийн засгаа хөгжүүлж чадвал соёл шиг хурдан өөрчлөгдөх зүйл үгүй. Хөдөөнөөс ирсэн залууд тэрбум төгрөг өгөөд, хэрхэн үржүүлэх зарчимыг нь заагаад өгвөл хэдхэн хоногын дотор хотын сэтгэлгээ сууна. Соёлжино. Харин хөдөөд нь хотын соёлын талаар ном уншуулж, бизнесмен, ажил хэрэгч хүн болгох гэж нүдээд үр дүнд хүрэх нь юу л бол…
Хуульч Б.Ган-Очир
URL: