АТГ-аас Н.Энхбаярын талаар явуулсан бичиг Засгийн газарт иржээ

12642859_219142671764693_6867607131105324291_n

Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас 2016 оны хоёрдугаар сарын 1-ний өдөр Монгол Улсын Засгийн газрын гишүүн Шадар сайдын албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Н.Энхбаярын хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянаж өгөх хүсэлтийг АТГ-т илгээсэн юм.

Өнгөрсөн лхагва гарагт АТГ хуулийн дагуу дээрх урьдчилсан мэдүүлгийг хянаж үзээд ЗГХЭГ-т хариуг нь илгээсэн юм. Одоогийн байдлаар АТГ-аас ямар хариу явуулсан нь албан ёсоор тодорхой болоогүй байгаа. Засгийн газраас энэ талаар хоёр өдрийн өмнө тодруулахад ”АТГ-ын явуулсан бичиг шуудангаар хараахан ирээгүй байна. Ирэхээр нь мэдээлэл өгнө” гэсэн хариуг өгсөн.

Харин баттай эх сурвалжийн мэдээлж буйгаар АТГ Н.Энхбаярыг ашиг сонирхлын зөрчилтэй учраас Шадар сайдад томилж болохгүй гэсэн хариуг явуулсан аж.

Тэгвэл ЗГХЭГ-т өчигдөр АТГ-аас явуулсан албан бичиг ирсэн талаар эх сурвалж мэдээллээ. Засгийн газар өнөөдөртөө багтаж уг бичгийн талаар мэдээлэл хийж магадгүй юм.

Г.Лхагваа

Эх сурвалж: Zaluu.com


URL:

Сэтгэгдэл бичих