Н.Төгсцогт “КО хийх ёстой бол хийе”

АНУ-д мэргэжлийн боксоор тулалдаж буй Нямбаярын Төгсцогтын ээлжит тулаан гуравдугаар сарын 15-нд болохоор болжээ. Энэхүү тулааны талаар ESPN-ий сайтанд бичигдсэн байна.

Түүнтэй 3-р сарын 15-нд Рафаель Васкез гэдэг боксчин тоглохоор болсон ба уг тоглолтыг “Fox Sport”-оор шууд дамжуулахаар болжээ.

Энэ талаараа Төгсөө “Тэмцээний ерөнхий бэлтгэлдээ орлоо, сониноос Америкийн Fox Sport -оор шууд гарна. Өөрийгөө харуулна” хэмээн цахим хуудсандаа бичжээ. Мөн тэрээр “Ко хийх ёстой бол хийе” гэж өөрийгөө зоригжуулж, сэтгэл зүйгээ хурцалж байгаа гэнэ. Энэ тулаан түүний хувьд чансаагаа өсгөх томоохон тулаан болох нь гарцаагүй.

АМЖИЛТ КИНГ ТӨГС


URL:

Сэтгэгдэл бичих