Энэ онд нийслэлд 14 цэцэрлэг ашиглалтад орно

Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд боловсролын үйлчилгээг иргэдэд ойртуулж, сургалтын хүртээмж, чанар, үр дүнг дээшлүүлэх зорилгоор бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор байгуулах ажил үргэлжилж байна.

2015 онд улсын төсвийн болон Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар нийт 18 цэцэрлэг, 9 бага сургуулийн барилгыг ашиглалтад оруулсан. Харин 2016 онд 14 цэцэрлэгийг ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

Нийслэлийн барилга хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн Х.Баярмагнай ярилаа. Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх үүднээс хувийн хэвшлүүд өмчилж авсан цэцэрлэгийн зориулалттай барилгуудыг буцаан авч улсын цэцэрлэг болгохоор төлөвлөжээ.


URL:

Сэтгэгдэл бичих