А.Соёлоо: Ажилчидаа дарамталдаг Н.Эрдэнэтэй хамтран ажиллахгүй, Д.Пүрэвдаваад зодуулсан гэдэг нь ч худлаа

http://www.bolod.mn/Upload/news/2222.jpg

Баянзүрх дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвийн мэргэжилтнүүд өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэдний хэвлэлийн хурал хийх болсон шалтгаан нь өчигдрийн “Өдрийн сонин”-ы дугаарт нийтлэгдсэн “Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа жирэмсэн эмэгтэйг зоджээ” гэсэн гарчигтай ярилцлагад өөрсдийг нь гүтгэн доромжилсон, нэр хүндэд нь халдсан агуулгатай мэдээлэл байгааг залруулахаар, мөн ямар нэгэн улстөрийн өнгө аяс агуулаагүй, хэн нэгний захиалгаар мэдээлэл хийгээгүй гэдгээ тодотгон хэлж байсан юм.

Ингээд Баянзүрх дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвийн мэргэжилтэн А.Соёлоогоос зарим зүйлийг тодруулав.

-Танай төвийн дарга та нарын нэр хүндэд яг яаж халдсан юм бэ. Та нар Засаг дарга Д.Пүрэвдаваагийн даалгавар захиалгаар хэвлэлийн хурал хийгээд байгаа юм бишүү?

-Хэн нэгний захиалгаар хэвлэлийн хурал хийгээгүй гэдгийг ойлгох хэрэгтэй.  ”Өдрийн сонинд гарсан ярилцлагад өгсөн Н.Эрдэнийн ярилцлагад манай төвийн, мэргэжилтнүүдийн нэр хүндэд халдсан, гүтгэсэн зүйлс гарсан, мөн манай ажилтныг хэрэгт холбогдуулан хулгайч гэж ярьсан. Түүний гэм үйлдэл хуулийн байгууллагаар тогтоогдоогүй байтал бусдын нэр хүндэд халдаж, гэмт хэрэгтэн хэмээн олон нийтийн сүлжээгээр зарласан  учраас бид мэдээлэл хийж, залруулж байгаа юм. Тэрбээр ярилцлага өгөхдөө “ажилтнуудыг миний өмнөөс турхирсан. Манай нэг ажилтнаар миний гар утсыг хулгайлуулсан. Тэр ажилтан хэргээ хүлээсэн” гэж ярьсан байна лаа. Н.Эрдэнэ гар утсаа хулгайд алдлаа гээд манайд ажиллаж байсан нэг эрэгтэй ажилтныг цагдаад өгсөн байсан. Тэр хэрэг нь анхан шатны байцаалтын үеэр хаагдсан. Хэргээ хүлээсэн гэдэг нь худлаа.

/Тус төвийн дарга Н.Эрдэнэ гэгч эмэгтэй/

-Танай төв хэзээнээс эхлэж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн юм бэ. Н.Эрдэнэ гэгч эмэгтэй хэдэн жил дарга хийж байна?

-Манай төв 2013 онд байгуулагдсан бөгөөд одоог хүртэл дөрвөн даргын нүүр үзэж байна. Анх байгуулагдахад нь даргаар томилогдсон Н.Эрдэнэ жирэмсэний амралтаа авсан хугацаанд хоёр үүрэг гүйцэтгэгч ажиллаж, өчигдөрхөн шинэ дарга томилогдож ирээд байна.

Байгуулагдсанаас хойш гурван жилийн хугацааны хоёр жил орчимд Н.Эрдэнэ даргын албан тушаалд ажилласан. Тэрбээр даргаар ажиллах хугацаандаа 400-500 мянган төгрөгийн цалинтай ажилчдынхаа бүгдийнх нь цалинг нэг дор 15 хувиар хассан. Мөн бүх ажилчдадаа сануулах тушаал өгөх гэх мэт байж боломгүй дарамтуудыг үзүүлж, 4-5 цагаар хуралдан, загнаж доромжилдог, гэр бүлийнхэн, найз нөхөд руу утасдаж дарамталдаг байсан. 10-аад ажилтантай манай төвийн зургаан хүн халагдаж солигдсон.

-Зан харилцааны хувьд хэр хүн бэ?

-Их хэцүү хүн. Харилцааны соёлгүй, ёсзүйгүй эмэгтэй. Ямар зан аранштай гэдгийг нь дүүргийн алба хаагчдын захын нэг хүнээс асуухад мэдэгдэнэ дээ.

-Цаашид энэ даргатайгаа хамтарч ажиллах уу. Тамгаа аваад зугтаасан гэдэг асуудал үнэн үү?

-Бид гаргаж байгаа үйлдлийг тэсч ажиллахад хүндрэлтэй байсан. Бид Н.Эрдэнэ гэдэг хүнтэй хамтарч ажиллаж чадахгүй гэдгээ өнгөрсөн 2015 оны нэгдүгээр сараас эхлээд л илэрхийлж, дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газарт хандаж ирсэн. Гэтэл дарга “Даргатайгаа зохицож ажилла” гэсэн хариу өгсөн баримтууд бий. Гаргаж байгаа үйлдэл, ажилчидтайгаа зүй бус харилцаж, доромжилж байгаа хүнтэй цаашид хамтарч ажиллаж чадахгүй. Н.Эрдэнэ Төв аймгаас явж ажилладаг байсан бөгөөд өрөөгөө түгжээд тамгаа аваад зугтаасан хэрэг гарсан. Одоо шинэ дарга томилогдож ирчихээд байгаад албан өрөө болон тамга тэмдгээ хүлээлгэж өгөхгүй байгаа.

-Засаг дарга Д.Пүрэвдаваа жирэмсэн байхад нь зодсон гэсэн. Та нар хажууд нь байсан юмуу?

-Харин зодуулсан гэж ярьсан байна лээ. Бид ойр байдаггүй болохоор мэдэхгүй байна. Хэрвээ зодуулаад биедээ хүнд бэртэл гэмтэл авсан юм бол цагдаагийн байгууллагад хандахгүй яагаад олон нийтийн хэрэгсэлд хандсан юм бэ гэдэг нь анхаарал татаж байгаа юм. Өнөөдөр хэвийн ажлаа хийгээд явж байгаа болохоор зодуулсан нь худлаа байх. Өглөө ажилдаа ирээд 30-40 минут өрөөндөө сууж байгаад л түгжээд гараад явдаг. Өдөрт ажил дээрээ байдаггүй хүн.

-Албан тушаал бууруулж байсан гэсэн үү?

-2015 оны арванхоёрдугаар сард Н.Эрдэнийг тушаал бууруулж, мэргэжилтэн болгосон. Албан тушаал буурсан хэдий ч одоо болтол өрөөгөө хүлээлгэж өгөөгүй байгаа. Өдөр бүр ажилдаа ирээд зөвхөн биднийг дарамталж байна. Тийм учраас бидний зүгээс Н.Эрдэнэ гэдэг хүнийг ажлаас нь чөлөөлж өгөөч ээ гэсэн шаардлагыг өнөөдөр дүүргийн удирдлагуудад өгөхөөр бэлтгэж байна.

Энэ хүнтэй холбоотой хэрэг дүүргийн засаг даргатай холбоотой хэрэг гарахаас өмнө үүссэн байсан. Н.Эрдэнийг зан чанарын хувьд хэцүү хүн гэдгийг дүүргийнхэн мэднэ. Харьяа хэлтэс, алба хамтарч ажилладаг бүх хүн хэлээд өгнө. Өөрийнхөө ёс зүйгүй байдлаас болж ийм байдалд хүрчихээд биднийг энэ хэрэгтэй битгий хутгаач ээ гэж хэлмээр байна.

О.Сайхан


URL:

Нэр: ГЭГЭЭН ХАЙРЫН БАЯР Огноо: 18 February 2016

БОЛЬЁ ОО

Нэр: тэнэг Огноо: 19 February 2016

Төмөр замын гурван угсармалийн 48-р байрний Гомо Мөнхжаргал гэж алдаршсан шоронгоор олон жил явсан эр бий. Одоо 50 гарч яваа энэ эр яадаг гэхээр шоронд байхдаа банди нарийг эмэлдэг байсан гаж зуршлаа наранд гарч ирсэн хойноо орхиж чадалгүй байрнийхаа залуухан хөвгүүдийг татаж чангаасаар байгаад энэнээсээ болоод Гомо Мөнхөө нэр авсан хүн байгаан. Ичиж зовохыг мэдэхгүй нэгмөсөн улаан цагаандаа гарсан Гомо Мөнхөөг байрнийх нь залуус эхнэртээгээ унтаад таашаал авч чадахгүй болхоороо эхнэрээ хана мөргүүлж зоддог гэж ярьдаг юм байна лээ

Нэр: Золоо Огноо: 22 February 2016

Чааваас даа улс нийслэлийн харьяа бүх байгуудллагын дарга нар нэг иймэрхүү ш дээ,400-800 мянгсн төгрөгийн цалинтай ажилчдынхаа цалинг сар бүр 5-30 хувиар хасна ,ажил төрөлгүй нутаг усныхан ах дүү худ ургаа ажилд авна .Хөдөөний хүмүүс дарга болбол нутагийхан гээд бүлэг хүн дагаж ирдэг .4-5 хүн биш бүр 10-20 иороо дагаж ирдэг кк

Сэтгэгдэл бичих