Сонгуулийн хэсгийг энэ сард багтаан байгуулна
Сонгуулийн Ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэнтэй сонгуулийн бэлтгэл ажлын талаар ярилцав.
-Энэ сард сонгуультай холбоотой ямар ажлууд хийгдэх вэ?
-Сонгуулийн тухай хуульд заасны дагуу хоёрдугаар сард багтаан хийх гурван ажил байгаа. Нэгд нь сонгуулийн хэсэг байгуулах, хоёр дахь нь сонгогчдын нэрийн жагсаалтыг цахим хуудаст байршуулах, гурав дахь нь нам, эвсэл, нэр дэвшигчдээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг тогтоох ажлуудыг 3 дугаар сарын 1-нээс өмнө хийх ёстой.
-Хэсэг байгуулах ажлыг хэн хийх вэ?
-Сонгуулийн хэсгийг санал авах, тоолох зорилгоор сум, дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчид байгуулдаг. Гэхдээ Улсын бүртгэлийн байгууллагын санал болон тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бүртгэлийн мэдээллийн санг үндэслэн байгуулдаг. Хэсэг байгуулах ажиллагаа нь тодорхой хуулийн хугацаатай. Тухайлбал, сонгуулийн хэсгийг санал авах өдрөөс 120-иос доошгүй хоногийн өмнө байгуулж, хэсгийн дугаар, нутаг дэвсгэр, төвийг зарлах ёстой. Хэсэг байгуулсан тухай мэдээллээ тав хоногийн дотор тухайн аймаг, нийслэл дэх салбар нэгжид хүргүүлэх, мөн аймаг, нийслэл дэх салбар нэгж нь тав хоногийн дотор Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газарт хүргүүлэхээр хуульчилсан. Сонгуулийн Ерөнхий Хорооны хувьд сонгуулийн хэсгийг хуульд заасан хугацаанд байгуулах талаар мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэн ажиллаж байна.
-Хэсэг яаж байгуулдаг вэ?
-Сонгуулийн хэсгийг сонгогчдын тоотой нь уялдуулж байгуулдаг. Сонгогчдын тооноос хамаараад аймаг, сум, дүүрэгт ялгаатай тогтоодог. Тухайлбал, нэг хэсэг нь суманд 2000-аас дээшгүй, аймгийн төвд 2500-аас дээшгүй, дүүрэгт 3000-аас дээшгүй сонгогчтой байхаар хуульчилсан.
-Баг, хороог нэгтгэж хэсэг байгуулж болох уу?
-Болохгүй. Баг, хороог бусад баг, хороотой нийлүүлж хэсэг байгуулахыг хуулиар хориглосон. Харин сонгогчдын тооноос хамааран баг, хороог хувааж хэсэг байгуулж болно. Ээлжит сонгуулиар байгуулагдсан хэсгийг дараагийн ээлжит сонгууль хүртэл өөрчилдөггүй.
-Ер нь УИХ-ын сонгуулиар хэдэн хэсэг байгуулагддаг вэ?
-Сонгуулийн хэсгийн тоо нь сонгогчдын тоотой шууд хамааралтай байдаг. Сонгогчдын тоо нэмэгдэх тутам хэсгийн тоо нь нэмэгддэг. 1992 онд 1500 гаруй хэсэгтэй байсан бол 2012 оны сонгуулиар 1900 гаруй хэсэг байгуулагдсан.
-Сонгогчдын нэрийн жагсаалтыг ямар байгууллага эрхлэн гаргах вэ?
-Сонгогчдын нэрийн жагсаалтыг 2012 оноос хойш Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцан гаргаж байна. Сонгогчдын нэрийн жагсаалтыг аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хороо, сонгуулийн хэсэг тус бүрээр нэгтгэн гаргаж гуравдугаар сарын нэгнээс өмнө өөрийн цахим хуудастаа байрлуулах ёстой.
-Сонгогчдын нэрийн жагсаалттай холбоотой өөр ямар ажлууд хийгдэх вэ?
-Сонгогчдын нэрийн жагсаалттай холбоотой олон ажлууд хуульд заасан хугацааны дагуу санал авах өдөр хүртэл хийгдэнэ. Тухайлбал, иргэдийн болон сонгогчдын шилжилт хөдөлгөөн, гадаад улсад байгаа иргэдийн бүртгэл, эрх зүйн чадамжгүй болон ял эдэлж байгаа сонгуулийн насны иргэдийн мэдээлэл, цэргийн алба хааж байгаа сонгогчдын мэдээллийг гаргаж холбогдох байгууллагад хүргүүлэх гээд олон ажлуудыг хуульд заасан хугацаанд нь амжуулж хийх ёстой.
-Гадаад улсад байгаа иргэд заавал өөрийн биеэр очиж бүртгүүлдэг байсан. Энэ удаад?
-УИХ-ын 2012 оны сонгуулиар заавал өөрийн биеэр ирж бүртгүүлдэг байсан. Энэ удаагийн сонгуулиар заавал өөрийн биеэр ирж бүртгүүлэх шаардлагагүй болсон. Гадаад улсад байгаа сонгуулийн насны иргэд Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газарт шуудангаар, цахимаар, факсаар бүртгүүлж болно.
-Зардлын дээд хэмжээг танайх тогтоож байсан?
-Өмнөх сонгуулиудаар зардлын дээд хэмжээг манайх тогтоож байсан. Сонгуулийн тухай хуулиар Үндэсний аудитын газар тогтооно. Манай Хорооны зүгээс мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлж хамтран ажиллаж байна. Зардлын дээд хэмжээг тогтоохдоо уг тойргийн нутаг дэвсгэрийн хэмжээ, байршил, хүн амын тоо зэргийг харгалзан үздэг. Харин орон нутгийн Хурлын сонгуулийн тухайд тухайн орон нутаг дахь төрийн аудитын салбар байгууллага нь тогтооно. Хугацааны хувьд УИХ-ын сонгуульд нэр дэвшигч болон нам, эвслээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг санал авах өдрөөс 120-иос доошгүй хоногийн өмнө буюу гуравдугаар сарын нэгний дотор, орон нутгийн Хурлын сонгуулийн хувьд 90-ээс доошгүй хоногийн өмнө буюу гуравдугаар сарын 31-ний дотор тогтоохоор хуульчилсан.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Төмөр замын гурван угсармалийн 48-р байрний Гомо Мөнхжаргал гэж алдаршсан шоронгоор олон жил явсан эр бий. Одоо 50 гарч яваа энэ эр яадаг гэхээр шоронд байхдаа банди нарийг эмэлдэг байсан гаж зуршлаа наранд гарч ирсэн хойноо орхиж чадалгүй байрнийхаа залуухан хөвгүүдийг татаж чангаасаар байгаад энэнээсээ болоод Гомо Мөнхөө нэр авсан хүн байгаан. Ичиж зовохыг мэдэхгүй нэгмөсөн улаан цагаандаа гарсан Гомо Мөнхөөг байрнийх нь залуус эхнэртээгээ унтаад таашаал авч чадахгүй болхоороо эхнэрээ хана мөргүүлж зоддог гэж ярьдаг юм байна лээ