УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл матрын нулимс унагав
Төв аймгийн Баянчандмань суманд малын гоц халдварт цэцэг өвчин гарч, хөл хорио тогтоогоод байгаа аж. Цаг агаарын байдлаас шалтгаалж, хаваржилт хүндэрч болзошгүй байгааг сумын удирдлагууд учирлаж байгаа. Гэтэл эрх баригч намын гишүүд Төв аймгийн Баянчандмань сумын Тамгын газрын даргаар Г.Ариунболдыг хуулийн дагуу эргүүлэн томилсныг улстөржүүлж, иргэдээс нэмэх оноо авахаар шуугиж эхэллээ.
Төв аймгийн прокурорын газраас Баянчандмань сумын Засаг даргын орлогч асан Б.Ханбаатартай холбоотой хүчингийн хэргийг нягталж үзээд Г.Ариунболдтой холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргасан. Энэ шийдвэр УИХ дахь АН-ын эмэгтэй гишүүдийн өгөөш болж, Г.Ариунболдыг албан тушаалд томилсныг шүүмжилж, матрын нулимс унагаж эхлэв.
Эмэгтэй гишүүд хохирогчийг жинхэнээсээ хамгаалахыг хүсч байна уу, түүний хэргээр улс төрийн шоу хийхийг илүүд үзэж байна уу гэдэг нь хачирхалтай. УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл өөрийн твиттер хуудастаа ” МАН-ын дарга М.Энхболд цагаан сараар золгох зуур Баянчандманьд хүчирхийллийн хэргийн хамсаатныг төрийн албанд эргүүлэн томиллоо. Болиулаач ” хэмээн жиргэжээ. Эндээс харахад цэвэр улс төрийн зорилгоор хөөсрүүлж байгаа нь илт.
Тэгээд ч УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгээс эхлээд хохирогч бүсгүйг эмнэлэгт баглаа цэцэгтэй эргэнгүүтээ селфидэж олны бухимдлыг хүргэсэн нь саяхан. Хохирогчийг учиргүй ихээр өрөвдсөн гэх мөртлөө селфидээд л жиргэж суух улстөрчид. УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, Л.Эрдэнэчимэг нар адилхан эмэгтэй хүний зовлонгоор ийнхүү улстөржиж байгаадаа огтхон ч санаа зовохгүй байгаа бололтой.Эмэгтэй гишүүд хохирогч бүсгүйг хамгаалсан дүр үзүүлж, улстөржүүлэх тусам энэ хэргийн үнэн мөн нь шударгаар олдоно гэсэн итгэл олны дунд алдарсаар байна.
Сайд байхдаа Тарбозавр Батаараар пиардсан Ц.Оюунгэрэл гишүүн одоо эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах биш хоосон халаглаж, өрөвдөх тактик баримталдаг болжээ.
Хэдийгээр Ц.Оюунгэрэл дахин УИХ-ын гишүүн болохгүй гэдгээ зарласан ч улс төрийн тогооноос холдохгүй нь ойлгомжтой. Тиймээс сөрөг хүчнээ намнах сиймхийг алдахгүй анаж байгаа нь энэ. Төрийн сайд байсан хүн байна даа. Жиргээнд дайн зарлаж, суухаар энэ хэргийг хөөсрүүлэхгүй байвал жинхнээсээ их тус болно доо.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
хүыингийн хэрэг хийхэд Ханбаатарыг хүргэсэн хүн бол тэр Ариунболд мөн тэгээд шүүхээр энэ хүн ягаад тэр хэрт хамааралгүй гэж шийдвэр гарсан бол тэр шүүхийн шийдвэрийг нь олон түмэнд харуул Сумын засаг дарга байхдаа сумын жолооч ажилтай Х.Сүхбат гэхётэй хамт Дарьт дахь хүүхдийн кололнд хүчингийн хэргээр ял эдэлж байсан үнэн гэхдээ тэр үийн ялгүйд тооцоох хугацаа шоронгоос суллагдаад 10 жил ялтайд тооцдог журамтай байсан Гэтэл одоо яаж байна шинэ хуучин Ардын намд шоронд ороод өршөөгдсөн бол ялгүй , гэмт хэрэг үйлдэх нөгцөл бий болгож өгсөн хүн бас ялгүйд тооцогдож нэг нь шадар сайд болох гээд зүтгээд байдаг нэг нь сумын тамгын гарын дарга хэвээр байдаг эрхтэй гэж зэх вм зуд болоход тэр хүчингийн хэрэгэй холбоотой нөхөр ямар хамаа байнаа
Төмөр замын гурван угсармалийн 48-р байрний Гомо Мөнхжаргал гэж алдаршсан шоронгоор олон жил явсан эр бий. Одоо 50 гарч яваа энэ эр яадаг гэхээр шоронд байхдаа банди нарийг эмэлдэг байсан гаж зуршлаа наранд гарч ирсэн хойноо орхиж чадалгүй байрнийхаа залуухан хөвгүүдийг татаж чангаасаар байгаад энэнээсээ болоод Гомо Мөнхөө нэр авсан хүн байгаан. Ичиж зовохыг мэдэхгүй нэгмөсөн улаан цагаандаа гарсан Гомо Мөнхөөг байрнийх нь залуус эхнэртээгээ унтаад таашаал авч чадахгүй болхоороо эхнэрээ хана мөргүүлж зоддог гэж ярьдаг юм байна лээ