FaceBook-н үнэгүй интернетийг хэрхэн хэрэглэх вэ?
Юуны өмнө бид эхлээд freebasics.com хаягаар орж энэ үйлчилгээний талаар тодорхой мэдээлэл авч болно. Free Basic үйлчилгээг интернетийн төвлөрсөн сүлжээнээс хол болон интернет худалдаж авах мөнгө багатай хүмүүст зориулж гаргаж байгаа бөгөөд үүгээр Facebook компанийн үйл ажиллагаа мөн өргөжин тэлэх юм.
Free Basics веб сайттай танилцсан мөн таны гар утас Android үйлдлийн системтэй бол Android систем дээр ажиллах програмын хувилбарыг FreeBasics татах /албан сайт/ холбоос дээр дарж програмыг компьютер эсвэл гар утас дээрээ татаж авна.
File Manager (File transfer) Cheetah Mobile програмыг https://play.google.com дээрээс татан суулгаж гар утас дээр татаж авсан програмыг ажиллуулах юм.
Хэрэв програмыг дээрх холбоосоор татаж авсан бол Android гар утасны Settings > Security гэж ороодUnknown source гэдгийг доорх зурагтай адил сонгох хэрэгтэй.
Хэрэв шууд https://play.google.com дээрээс та өөрийн гар утсанд Free Basics програмыг суулгаж боломжтой бол дээрх үйлдэл шаардлагагүй.
Таны гар утасны програмууд дотор доорх зураг шиг Free Bacics нэртэй програм суусан байх болно. Таныг нээх үед таны утасны Mobile Data нээлттэй биш бол асууж өөрөө автоматаар нээх болно.
Програмаа суулгасны дараагаар Free Basics програмыг ажиллуулж тэнд бүртгэгдсэн үнэгүй Free Services үйлчилгээнүүдээр орж болно.
Жишээ нь: Facebook –р орж болох бөгөөд зураг болон бичлэг бол үзэгдэхгүй зөвхөн текст хэлбэрийн мэдээлэл харагдах болно. Хэрэв зураг болон бичлэг дээр дарвал таны нэгжийн мөнгөнөөс гүйж эхлэхийг анхаарна уу.
Жишээ нь: Facebook үзэж байхад ийм байдалтай харагдана.
Хэрэв зургийг үзэхийг хүсвэл зураг дээр дарах бөгөөд доорх цонх гарч ирж таны үндсэн төлбөрт нэгжээс мөнгө гүйлгэж харахыг асуух болно.
Энэ үйлчилгээг хэрэглэж байгаа бол my data manager, mobile data usage, data manager зэрэг хэрэглэгээ хянадаг програмыг суулгах нь илүү дээр байдаг.
Мөн та өөрийн утасны оператор компанийн төлбөр тооцоогоо хардаг акаунт үүсгэж утасны дата хэрэглэгээ хянаж байвал илүү хэрэгтэй юм.
10 минутад Facebook -г Free Basics үйлчилгээг хэрэглэн үзэхэд 54 төгрөг унасан байна. Энэ миний өөр бусад програм э-мэйл ч юм ямар нэгэн мэдээлэл татсан байж магадгүй тиймээс Mobile Data -г нээсэн үед бусад програмын танд мэдэгдэхгүй хэрэглэгээг давхар хянаж байх нь чухал юм.
Таны интернет хэрэглэгээнд бага ч гэсэн нэмэр болох болов уу гээд мэдээг бэлдэж оруулав.
URL: