Нэймар Месситэй барьцав

952b146b84f69a07great
Испанийн хөлбөмбөгийн “Барселона” багийн довтлогч Нэймар гэрээгээ сунгах талаар багтайгаа тохиролцжээ. Ойрын хэдэн сарын хугацаанд багтаж бразил тоглогч шинэ гэрээн дээр гарын үсгээ зурахаар болов. Талууд гэрээний нөхцлүүдийг ярилцаж тохиролцсон аж.

“Барса” өмнө нь тавьж байсан саналаа мэдэгдэхүйц сайжруулсан гэнэ. Шинэ гэрээ байгуулагдсанаар Нэймарын цалин багтаа Мессигийн дараа орох хэмжээний болох юм.

Өдгөө довтлогч залуу “Барселона” багийн хамгийн өндөр цалинтай тоглогчдын долоодугаарт бичигдэж байгаа билээ. Дээр нь Каталонийн баг бразил залууд дахиж татварын албатай ямар нэгэн асуудал гарахгүй байхаар гэрээгээ шинэчилж байгаа гэнэ. Эх сурвалж www.wikimon.mn


URL:

Сэтгэгдэл бичих