Б.Жамбалдорж: Өсөх жамын шүлэг
Алтан соно дэрсний толгой дуурээс ухасхийн босоод
Байлдааны онгоц шиг сүрэглэх бусдынхаа дунд орж
Шумуулнуудын шингэхэн хөгжимийг улам бадруулан нисэлдэж
Амьд байгалийн ширүүхэн тэмцэл өрнөнө
Дэлхийн томоохон дайнууд үүн шиг болсон гэж
Дэрстийн хөндийд морио чөдөрлөөд эргэхдээ бодсон
Хөөрсөн сүү шиг цагаан үүлсийг дагаад
Хөхөрсөн тэнгэр мөнхөд байгаад нь итгэсэн
Шир шир хийн ширэг зулгаах морьдын гэдэсний доогуур
Шилтэй тос шиг сар тодхон харагдсан
Зос ягаарсан уулын хормойд хүгдийн суугаад
Зовлон жаргалын тухай гэнэхэнээр эргэцүүлэх болсон
Далай дээгүүр өнхөрдөг сар
Даан ч энд илүү сайхан харагддаг
Цатгалан үхэрнүүдийн халуун амьсгалтай тугалын зэл
Цайраад ирсэн борооноор чивчиртэл чангарч үлддэг
Харин тэгтэл халуун зууханд ээсэн гуталнууд
Атирсан нялх тугал шиг харагддаг
Ээж минь түүнд цамцаар минь нэмнээ оёж
Эргэх жамын хатууг зөөлөлж суудаг аа
2016
Jambaldorj Batdorjiin
URL: