Ө.Энхтөр: П.Цогтбаатарыг шалгаж байна
МАХН-ын санхүү хариуцсан нарийн бичгийн дарга П.Цогтбаатарыг энэ сарын 16-ны орой АТГ-аас баривчлан цагдан хорьжээ. Баривчилсан шалтгаан нь намын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбын авлигын хэрэгтэй холбоотой гэж эх сурвалжууд онцолж байна.
Энэ талаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, хурандаа Ө.Энхтөрөөс тодруулахад “Баривчлан шалгаж байгаа нь үнэн. Шалгаж буй шалтгааны талаар одоогоор мэдээлэх боломжгүй” гэв.
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 04-нд АТГ-аас ЭМС-ын сайд асан Г.Шийлэгдамбыг цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан. Түүнийг яаман дээр ажил үүргээ гүйцэтгэж байхад нь АТГ-ын алба хаагчид байцаалт авна гэж авч яваад цагдан хорьсон бөгөөд 500 гаруй сая төгрөгийн авлига авч байхад үйлдэл дээр нь барьсан гэдэг.
Энэхүү хэрэгтэй холбоотойгоор АТГ-аас тус намын хэд, хэдэн албан тушаалтнаас байцаалт авсны дараа санхүү хариуцсан нарийн бичгийн дарга П.Цогтбаатарыг хорьсон нь олон хүний анхаарлыг татаад байна.
Б.Дэлгэр
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Төмөр замын гурван угсармалийн 48-р байрний Гомо Мөнхжаргал гэж алдаршсан шоронгоор олон жил явсан эр бий. Одоо 50 гарч яваа энэ эр яадаг гэхээр шоронд байхдаа банди нарийг эмэлдэг байсан гаж зуршлаа наранд гарч ирсэн хойноо орхиж чадалгүй байрнийхаа залуухан хөвгүүдийг татаж чангаасаар байгаад энэнээсээ болоод Гомо Мөнхөө нэр авсан хүн байгаан. Ичиж зовохыг мэдэхгүй нэгмөсөн улаан цагаандаа гарсан Гомо Мөнхөөг байрнийх нь залуус эхнэртээгээ унтаад таашаал авч чадахгүй болхоороо эхнэрээ хана мөргүүлж зоддог гэж ярьдаг юм байна лээ