Халамжийн мєнгийг зальтай этгээдvvд завшсан байжээ

МХЕГ Тєв, Завхан, Хєвсгєл, Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хєдєлмєрийн магадлах комиссын vйл ажиллагаанд хийсэн шалгалтын дvнгээ сэтгvvлчдэд єчигдєр танилцуулав. Шалгалтаар эдгээр аймагт Нийгмийн халамжийн сангаас олгож буй байнгын асаргааны мєнгєн тэтгэмжийг ямар ч хяналтгvйгээр тарааж байсныг илчилжээ. Иймээс дээрх аймгуудын 265 хvнд олгож байсан 95 сая тєгрєгийн тэтгэмжийг зогсоосон байна. Хєдєлмєр халамж vйлчилгээний хэлтсээс нийгмийн халамжийн байнгын асаргааны мєнгєн тэтгэмжийг авч буй хєгжлийн бэрхшээлтэй хvн Тєв аймагт 41, Дорноговьд 53, Завханд 34, Хєвсгєлд 137 аж.

Дорноговь аймагт шинээр хєдєлмєрийн чадвараа алдаж хувь тогтоолгосон хvний тоо 1.1, Завхан аймагт 1.2, Хєвсгєл аймагт 1.1 хувиар тус тус єссєн байна. Мєн эдгээр аймгийн хvн амын євчлєл харьцангуй их байжээ. Эмнэлгийн байгууллагуудыг хянах vvрэгтэй эл комиссынхон ажилдаа хайңга хандсанаас сумын эмч нар байнгын асаргаанд байх шаардлагагvй хvмvvст тэтгэмж олгохоор худал тодорхойлолт бичиж, зарим сумдад хуурамч материал бvрдvvлж иргэдэд тэтгэмж олгожээ. Улмаар халамжийн байгууллагын дотоодын хяналт сулаас байгаагаас ийм хэрэг гарсан хэмээн шалгалтын хэсэг vзэв. Товчхондоо тэтгэмж жинхэнэ євчтєн, байнгын асаргаа шаардсан эзэндээ бvрэн хvрч чадахгvй, нэлээд хэсгийг зальтай хvмvvс завшсаныг шалгалтынхан онцолж байсан.

Мєн євчин болон ахуйн оСол, гэмтлийн улмаас хєдєлмєрийн чадвараа алдан хувь тогтоолгосон иргэдийн євчний тvvх, оношийн vндэслэл, клиник шинжилгээ, эмнэлгийн карт, хяналтын бичлэгийг хянахад багагvй зєрчил илэрсэн. Тухайлбал, Тєв аймгийн Эмнэлэг хєдєлмєрийн магадлах комиссийн ажилтнууд євчтєний эмнэлгийн картад євчний явц, эмчилгээ, vр дvн, биеийн байдлын талаар vечилсэн дvгнэлт бичээгvй, євчний оношийн vндэслэл тодорхойлолт бvрэн гаргаагvй байж. Дорноговь аймгийнхан клиник шинжилгээний бvрдэл дутуу, тайлан мэдээг бичгээр єгєєгvй, эмнэлэг хяналтын комисс санал дvгнэлт бичээгvй гэх мэт зєрчилтэй. Завхан аймгийн Эмнэлэг хєдєлмєрийн магадлах комисс хавсарсан євчний vе шат явцтай нь уялдуулж магадлал хийгээгvй байжээ. Хєвсгєлєєс Эмнэлэг хяналтын комиссын хурлын шийдвэргvйгээр хєдєлмєр зохицуулалт хийсэн, Нийгмийн халамжийн сангаас тэтгэмж авдаг иргэний байнгын асаргааны оношийн vндэслэл тодорхойлолт хангалтгvй зэрэг зєрчлvvдийг илрvvлсэн байна.

Д.Мягмаржаргал


URL:

Сэтгэгдэл бичих