Өрх толгойлсон ганц бие эцэг, эхэд зориулсан хуулийн төслийг боловсруулж дуусчээ
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол тэргүүтэй гишүүд өрх толгойлсон ганц бие эцэг, эхэд зориулсан хуулийн төслийг боловсруулжээ. Тухайлбал, тэдэнд үзүүлэх нийгмийн халамжийн тухай хуулийн төслийг таван гишүүний хамт боловсруулж дуусгажээ.
Манай улсад 18 хүртлэх насны хүүхэдтэй өрх толгойлсон ээж 40500, өрх толгойлсон аав 8000 орчим байгаа нь эрх зүйн зохицуулалт шаардлагатай байгааг харуулж байгаа юм. Тиймээс тэдэнд зориулсан хэрэгтэй хуулийн төслийг боловсруулсан байгаа бөгөөд дараа УИХ-д өргөн барих асуудал яригдаж эхлэх нь тодорхой болов. Эл хуулийн төслийг дэмжиж байгаа олон ганц бие аав ээжүүд байгаа бөгөөд “Дэмжигдээд батлагдчихаасай” гэсэн хүлээлт байгааг нуухгүй юм.
О.Сайхан
URL: