Эмч нар хөдөөг зорилоо
Архангай аймгийн Тариат, Хангай, Цахир, Өндөр-Улаан сумд зудын байдалтай байгаа. Тиймээс аймгийн Засаг дарга захирамж гаргаж, дээрх сумдын алслагдсан багийн малчдад эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхээр болжээ.
Эмч нар үзлэг хийхээс гадна эм тариагаар үйлчилж, өвчлөл, хүндрэлээс урьдчилан сэргийлэх ажээ. Малчдад үйлчлэх ажлын хэсгийнхэн өвөлжилт хүндэрсэн дээрх сумдад өнөөдрөөс эхлэн энэ сарын 20-ны өдрийг хүртэл ажиллах юм.
URL: