6956 автомашины захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлжээ

Шүүхийн шийдвэрийг биелүүлэх ажиллагааны явцад бусдад төлбөртэй иргэн, хуулийн этгээдийн үл хөддөх болон хөддөх хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлдэг.

Үүний дагуу ШШГЕГ-ын Шийдвэр гуйдэтгэх газраас өнгөрсөн онд тээврийн 6956 хэрэгслийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байна. Гэвч иргэдийн хайхрамжгүй, хэнэггүй зангаас болж захиран зарцуулах эрхийг нь хязгаарласан автомашин худалдах, худалдан авах явдал гарч байгаа аж.

Иргэд худалдан авч буй тээврийн хэрэгслийнхээ захиран зарцуулах эрх нь түдгэлзсэн, эсэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас лавлаж, шалгалгүй, тухай бүр нэр дээрээ шилжүүлэлгүй хугацаа алдсаны улмаас захиран зарцуулах эрхийг нь түдгэлзүүлсэн тээврийн хэрэгсэл худалдан авах тохиолдол багагуй гарсныг ШШГЕГ-аас мэдээллээ. Лавлаж, нягтлалгүй наймаа хийснээс болж иргэний маргаан үүсэж иргэд, байгууллагууд хохирч байгаа аж.

Тиймээс ямар нэгэн тээврийн хэрэгсэл худалдаж авах болон эзэмшигчийн нэр шилжүүлэхдээ тухайн тээврийн хэрэгсэл битүүмжлэгдсэн эсэх, эзэмшигч иргэн, хуулийн этгээд нь шүүхийн шийдвэрээр бусдад телбөртэй эсэх талаарх мэдээлэл, лавлагааг Шийдвэр гүйцэтгэх газраас авч худалдах, худалдан авах гэрээ хийж байхыг анхааруулав.


URL:

Сэтгэгдэл бичих