УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл иргэний захидалд хариу талархал илэрхийллээ

Аянд нэмэрлэх санал

Бид хамтдаа аяныг тохиолдуулан 1974 онд Монгол Ардын Хувьсгалт намд гишүүнээр элсэж 41дэх жилтэйгээ золгож байгаа намын ахмад гишүүний хувьд цаашид яах вэ гэсэн асуултанд зориулж саналаа илэрхийлэхийг зорилоо.

  1. Ардчилсан хувьсгал ялж 25 жилийн замыг туулсан атал социализмын үед МАХН төвтэй улс төрийн тогтолцооноос улс орныг ард түмний мэдэлд, тэдний санал бодол зорилгод нийцсэн засаглал тогтооно хэмээн хууль тогтоомжиндоо тодорхойлсон боловч одоо төр засгийн бодлогыг ард түмэн биш олон нам төвтэй тогтолцоо удирдах болсон нь улс орныг удирдах, зохион байгуулах ажил нэг төвтэй зохион байгуулагдахаа больж олон салаа замаар олон зүгрүү тэмүүлсэн шинж чанар давамгайлж улс орны хөгжилд тоймтой зохион байгуулалт сайтай урагшилхаа нэгэнт больжээ. Намуудын эрх ашиг улс орны хөгжлийн төлөө биш өөрсдийн явцуу эрх ашгийг улс төрд тулган хүлээлгэх болсон нь улс орны хөгжилд хамгийн их саад тотгор учируулж байна.
  2. Ардчиллын жилүүдэд 6 удаагийн сонгууль болж өнгөрсөн бөгөөд сонгуулийн дараа төрийн яам, хээргжүүлэгч тохируулагч агентлагууд олноор байгуулагдаж татан буугдаж, нэр дүрсээ сольж байгаа нь төрийн жинхэнэ мэргэшсэн албан хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллуулах нөхжөл боломжийг алдагдуулж оронд нь төрийн албаны дадлага туршлагагүй, аль нэг намын явцуу эрх ашгийн тулгуур болсон “Утсан хүүхэлдэй”-нүүд төрд олноор шургалах болсон нь төрийн тогтвортой бодлого боловсруулж хэрэгжүүлэхэд чөдөр тушаа болж байна. Сүүлийн үед захиргааны ерөнхий хууль гэсэн томъёолол сонсогдох боллоо. Хэрвээ энэ хууль боловсруулвал төрийн яам тохируулагч хэрэгжүүлэгч агентлагийн тогтвортой бүтэц бий болгож аль ч нам хүчин ялсан ч мөрдөж байх хатуу журам тогтоомоор байна. Нэг нам нь 9 яам нөгөө нам нь 13 яам байгуулдаг агентлагуудыг олноор нь шинээр нэмж хасдаг тогтолцоог хязгаарлахгүй бол төрийн мэргэшсэн албан хаагчдын тоо буурч төрийн зөв бодлого боловсруулах ажил цалгардхад хүрч байна. Одоогийн засгийн газрын саналаар 9 яамтай байхаар төлөвлөж байгаа боловч тийм ч их оновчтой бус байна. Тухайлбал Хөдөө Аж Ахуйн яаманд Аж Үйлдвэрийн яамыг нэгтгэж байгаа нь зохистой бус. Бусад яамтай харицуулхад ачаалал хэтэрхий их баймаар, үгүй ядахдаа үйлдвэр хөдөө аж ахуй яам гэж нэрлэж болмоор. Энийг заавал 9 гэхгүйгээр цаашид тогтвортой мөрдөгдөх яамдын бүтцийг бий болгомоор байна.
  3. Сүүлийн жилүүдэд хөрөнгө хуримтлуулж чадсан гадаад дотоодын комданиудаар концесийн гэрээ байгуулж барилга байгууламжийг олноор бариулах боллоо. Төрийн эдийн засгийн чадавхи муу байгаа өнөөгийн нөхцөлд боломжийн мэт боловч дараа нь төр түүнийг тухайн компаниудад төлж таарна. Монгол улсын одоогийн өр социалист бүтээн байгуулалтын 70 жил тавьсан өрнөөс хэтэрсэн энэ үед концесийн гэрээний хөрөнгө улсын өрөнд тооцогдож байгаа эсэх нь их бүдэг байна. Үүнийг ил тод болгож нийтэд мэдээллэх шаардлагатай байна.
  4. Монгол улсын төрийн албаны зөвлөлд хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлж чадахгүй аль нэгэн эрх барьсан намын дарамт шахалтанд өртөж томилгоо хийдэг болсон нь төрийн алба мэргэшсэн байх бодлогыг алдагдуулахад чамгүй муу нөлөө үзүүлж байна. Иймд одоо боловсруулж байгаа төрийн албаны хуулийн шинэчилсэн найруулагад энэ үүд хаалгийг баттай хаах нэмэлт өөрчлөлтийг тусгах шаардлагатай. Энэ байгууллага бол төрийн албан хаагчдын цэц нь байх учиртай бусуу.

Увс аймаг, Улаангом сумын 11-р багийн иргэн

МАХН-ын 1974 оны гишүүн Мягмарын Батжаргал

Санал бодлоо илэрхийлсэн: Увс аймаг Улаангом сумын 11-р багийн иргэн

Монгол Ардын намын ахмад гишүүн

Мягмарын Батжаргал Танаа

Өргөн уудам эх орныхоо өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч байгаа ахмад буурлууд, нийт ард иргэддээ болон хилийн чандад оршин сууж, сурч боловсорч буй элэг нэгт Монгол ахан дүүсдээ билгийн тооллын XVII дугаар жарны  гал бичин жилийн сар шинийн мэндчилгээг өргөн дэвшүүлье.

“Бид хамтаа” аянд захидал илгээсэн ахмад гишүүдийн төлөөлөл Монгол улсын төрийн алба, улс төрийн талаар чухал асуудлууд хөндөн, үнэтэй чухал санал санаачилга гарган хуваалцсан танид талархал илэрхийлэе. Та бүхний санааг чилээж буй Төрийн жинхэнэ мэрэгшсэн албан хаачдыг тогтвор суурьшилтай ажиллуулах нөхцөл боломжыг бүрдүүлж ажиллах тал дээр Монгол Ардын нам анхаарч ажиллаж байна.

Морилон ирж буй Бичин жилдээ айл хотлоороо амар амгалан байж хүн бүхэн итгэлийн галтай, хийморийн цогтой, төвшин амгалан амьдарч, тэгш дүүрэн жаргалтай байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье!

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл


URL:

Сэтгэгдэл бичих