АТГ: П.Цогтбаатарыг саатуулсан нь үнэн
МАХН-ын санхүү хариуцсан нарийн бичгийн дарга П.Цогтбаатарыг өчигдөр орой 17:00 цагийн үед АТГ-аас баривчлан Цагдан хорих төвд хорьжээ. Түүнийг тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбын авлигын хэрэгт холбогдуулан баривчилсан гэж эх сурвалж мэдээлсэн бол АТГ-ын эх сурвалжийн хэлснээр “Саатуулан шалгаж эхэлсэн нь үнэн” гэх тайлбарыг сая өглөө.
АТГ-аас Эрүүл, мэндийн сайд асан, МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбын хэрэгт холбогдуулан тус намын хэд, хэдэн албан тушаалтнаас байцаалт авсан. Харин энэ удаа санхүү хариуцсан нарийн бичгийн даргыг нь хорьсон нь олон нийтийн анхаарлыг ихэд татаад байна.
О.Сайхан
URL: