АТГ Н.Энхбаярыг Шадар сайдад томилох боломжгүй гэсэн гэнэ
Н.Энхбаярыг Шадар сайдад томилохтой холбоотогоор энэ сарын эхээр АТГ-руу холбогдох хуулийн дагуу ашиг, сонирхлын зөрчилтэй эсэх талаар мэдээлэл авахаар бичиг хүргүүлсэн. АТГ-аас ажлын 10 өдрийн дотор хариу өгөх ёстой талаар бид өмнө мэдээлсэн. Тэгвэл Авлигатай тэмцэх газраас Н.Энхбаярын хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянаж, хариуг нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлсэн байна.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6-д заасны дагуу АТГ нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг ажлын 10 өдөрт багтаан хянан үзээд тухайн албан үүргийг хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэх талаар томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх чиг үүргийг хэрэгжүүлдэг.
Энэ дагуу Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас 2016 оны хоёрдугаар сарын 1-ний өдрийн ХЭГ/220 тоот бичгээр ирүүлсэн Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Шадар сайдын албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Н.Энхбаярын хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан үзээд, хариуг нь 2016 оны хоёрдугаар сарын 16-ны өдөр Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар АТГ-аас Засгийн газарт илгээсэн хариунд “Н.Энхбаярыг Шадар сайдын албыг хаших боломжгүй” гэсэн гэнэ.
Б.Төгөл
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Зөв шийджээ
ЗӨВ ШҮҮ
Гэнэн бнадаа 3-х ерөнхийлөгч,засаг авч үлдсэний гай өөрийн толгой дээр тань гэгч энэдээ,,журмын нөхдийнхээ үгийг сонсохгүй юмдаа,баахан нөхдийг хоолонд хүргэсэн тэд эргээд хариу барьсан,одоо яаж бна….
aaaaaaaaaaaaaaaaaaaaaa