Хөвсгөлд мөсөн хотхон байгуулна
Хөвсгөлд мөсөн хотхон байгуулна Хөвсгөлд мөсөн хотхон байгуулна Олон улсын “Хөх сувд- 2016” мөсний наадам Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Доод Модот буланд ирэх сарын 2-нд болно.
Монгол Улсад өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуучлалын яам, Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар, “Хөвсгөл” аялал жуучлал эрхлэгчдийн холбоо хамтран энэхүү наадмыг зохион байгуулж байгаа аж.
Наадмын үеэр мөсөн шагайн тэмцээн, мөсний сум харваа, тэшүүр, морин чарганы уралдаан, дугуйн аяллыг зохион байгуулна. Мөн Хөвсгөл далайн мандал дээр ресторан байгуулж, жуулчдыг хооллохоос гадна мөсөн сийлбэрийн олон улсын тэмцээн зохион байгуулж тэдний бүтээлээр мөсөн хотхон байгуулахаар болжээ.
Б.Мөнх-Эрдэнэ
URL: