Жимсний шүүс хавдар үүсгэнэ
Үйлдвэрт бэлтгэж савласан жимсний шүүс олон хүний боддогчлон ашиг тустай биш ажээ. Энэ ундааг байнга байнга хэрэглэвэл хавдартай болно гэсэн дүгнэлтийг Австралийн эрдэмтэд хийсэн байна.
Америкийн хоол судлалын холбооны “Journal of the American Dietetic Association” сэтгүүлд нийтэлсэн судалгаанаас үзвэл, жимсний шүүсэнд элсэн чихэр их хэмжээгээр агуулагддаг нь гэдэсний хавдартай болох магадлалыг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлдэг аж.
Мэргэжилтнүүд насанд хүрсэн 2000 гаруй хүний дунд судалгаа явуулж, өдөр бүр гурван аяга жимсний шүүс уудаг хүний хавдартай болох магадлал үлэмж ихэсдэг гэсэн дүгнэлт хийжээ. Үйлдвэрт боловсруулалт хийх явцад шүүсний ашигтай бүх чанар буюу хавдартай болохоос хамгаалдаг үл исэлдүүлэгч болон С аминдэм үгүй болдог байна.
Савласан жимстэй цай аюултай гэж урьд нь мэдээлж байсан билээ. Шүдний эмч нар жимстэй, ялангуяа, нимбэг, нэрстэй цай шүдний эрүүл мэндэд хортой, шүдний пааланг үйрүүлэх хүчил агуулдаг гэж мэдээлжээ. Түүнчлэн дарс, энергийн ундаануудад агуулагддаг бодисууд шүдний пааланд маш аюултай ажээ.
inet
URL: