Зи-гийн хүчгүйдсэн өдрүүд
УИХ-ыг, АН-тай тэргүүлж байгаа Зи дарга хэчнээн “жижигхэн”-ийг та бид энэ өдрүүдэд харж байна. Түүнд төрийн хүний зангараг, хүч үнэхээр дутаж байгааг олон жишээ гэрчилнэ. Хэлэлцэх асуудлаа эцэслэж чадаагүй чуулган “сүүл” дагуулж, энэ сарын 15-наас ээлжит бусаар хуралдах шийдвэрийг спикер гаргасан ч товлосон өдөр ирц бүрдсэнгүй. Учир нь цөөнхийн бүлэг эрх баригчдыг ирцээ бүрдүүлсэн цагт хуралдаанд орж сууна хэмээн өрөөндөө сууж байгааг бүлгийн дарга нь мэдэгдсэн. Харин эрх баригчид 35-уулаа ч 28 нь хуралдаанд ирээд ч ирц хүрээгүй юм. Хамгийн хачирхалтай нь АН- тай хамт эрх барьж буй “Шударга ёс” эвслийнхэн энэ хуралд ирээгүй. Уг нь тэд 10-уулаа. Ердөө хэдхэн хоногийн өмнө сонгуулийн эрх ашигтаа хөтлөгдөн АН-тай нэгдсэн ИЗНН-ын хоёр ч харагдаагүй. Энэ бүхний цаана юу өрнөсөн талаар элдэв таамаг өрнөж буй ч анхнаасаа төрийн ажлыг эрх ашгийн барьцаа болгосныхоо горыг АН-ынхан амссан гэвэл хилсдэгүй. Өөрөөр хэлбэл, тэд аливаа асуудалд хүрч түрж, кноп худалдах байдлаар барьцаалж, төрийн ажлыг явуулж ирсэн нь олон хавар нэгэн дээ гээч болсны гэрч. Ганцхан жишээ нь унах дээрээ тулсан Засгийн газраа авч үлдэхийн тулд МАХН-ын даргыг Шадар сайд болгоно гэсэн амлалт нь тэднийг ирцгүйдэхэд хүргэсэн. Энэ бүхний дүнд З.Энхболд УИХ-ыг даргалж байх үед ээлжит бус чуулган зарласан ч ирц хүрэлгүй хойшилсон тохиолдол анхных нь болов.
Өмнө нь Оюутолгойн асуудлаар ээлжит бус чуулган зарласан ч ги шүүдийн ирц хүрэлгүй хаврын чуулгантай золгосныг эс тооцвол. Өөрөөр хэлбэл, УИХ ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлаа амжаагүй бол ээлжит бусаар хурал дах тохиолдол биш гүй л гарч байв. Харин энэ удаад 24 асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн, нам, бүлгүүдийн дунд үүссэн халуун улс төрөө намжааж чадалгүй ээлжит бус чуулган зарласан зэрэг нь ирцэд ихээр нөлөөлөв. Дээрээс нь УИХ ээлжит бусаар хуралдах эсэхээ даргын зөвлөлөөр шийддэг атал Зи дарга энэ дэгийг үл тоож, УИХ дахь нам, эвслийн бүлгүүдтэй хэлэлцэлгүй ээлжит бус чуулган хуралдуулахаар захи рамжилж орхисон нь ч ирц бүрдүүлэлтэд нө- лөөлөлсөн бололтой юм.
Зи даргын хүч дутсан бас нэг жишээ нь АН-ын ҮЗХ. З.Энхболд намын дарга болсны дараах анхны томоохон хурал нь ҮЗХ байсан. Гэвч түүнийг эсэргүүцэгчид, бас өөр шиг нь хуулийг гууль болгож болдгийг харуулах гэсэн хэсэг бүлгийн зөрчилдөөн зэрэг нь АН-ын ҮЗХ-г хуралдуулж дийлээгүй. Угтаа уг хуралдааныг хийж, ирцээ бүрдүүлэх нь гагцхүү намын даргын зангаргаас шууд хамаарах учиртай. Гэтэл тэр намаа хайрцаглаж чадаа гүй, ҮЗХ-ны 228 гишүүнээс ердөө 40 нь л хуралдаа ирсэн байх жишээтэй.
Хэдийгээр энэ бол намын дотоод асуудал мэт боловч улс төрд эрх барьж буй хүчнийг толгойлж байгаагийн хувьд Зи-гийн зангаргыг хэн хүнгүй харж байсан нь гарцаагүй. Уг нь түүнд Монголын төрийн өн дөр гэх эрх мэдэл бүгд бий. УИХ-ыг , эрх барьж буй намыг , үндсэндээ Ерөнхий сайдыг үүргийг тэр гардан гүйцэтгэдэг . Тиймдээ ч энэ цаг үед улс төрийн “заан” гэгдээд буй. Гэхдээ харам салтай нь түүнд алх цохихоос илүү зангараг даанч алга.
Намынхаа хурлыг хуралдуулж чаддаггүй, чуулганыхаа ирцийг бүрдүүлж чаддаггүй атлаа энэ олон “автор”-той байхын хэр гийг тэр чухам хаана гаргах билээ. Хэдийгээр гишүүдийг үүрч дүүрч ирүүлэх боломжгүй ч УИХ-ын даргын захирамж хууль байх учиртай. Гэтэл Зи даргын үед төрийн ажлын залгамж чанар, зангараг даанч дутлаа. Гишүүдийн бүрэн эрхэд халддаг , үг хэлэх эрх чөлөөг нь боомилдог гэх гомдол Зи даргын үед л маш хүчтэй яригдаж байгаа бөгөөд энэ “хуульгүй зан” нь ч түүнийг ийм “жижигхэн” харагдуулж байж болох. Ямартай ч АН засгийн эрх барьж, Зи дарга УИХ толгойлж байх үед спикерийн гаргасан захирамжийг үл тоомсорлож, төрийн ажлыг гацааж болдог гэх буруу жишгийг тогтоолоо. Зи дарга хүчгүйдсэн өдрүүд хэр удаан үргэлжлэхийг харах л үлдлээ.
М.ӨНӨРЖАРГАЛ
МОНГОЛЫН ҮНЭН СОНИН
URL: