АСЕМ-ЫН ХУРЛЫН БЭЛТГЭЛ БУЮУ ТАХЛЫН ДУНД НАЙР

АСЕМ-ЫН ХУРЛЫН БЭЛТГЭЛ БУЮУ ТАХЛЫН ДУНД НАЙР

АСЕМ-д 53 гишүүн-орон бдг. Хэмжээгээрээ бараг бага гарын байгууллага. Улсаа өрөнд живүүлчихсэн засаг энэ байгууллагын зочдыг хүлээж авах нэрийдлээр төгрөгийг хэдэн зуун тэрбумаар зарж бн. Байр барина л гэнэ, машин оруулна л гэнэ.

Манай ЗГ 119 орны төр засгийн тэргүүн, сайд, эрхэм гишүүдийг нэгэн зэрэг хүлээж авсан түүх бий! Ардчиллыг шинээр буюу сэргээн тогтоосон орнуудын 5-р бага хурлыг 2003 онд зохион байгуулсан юм.
Энэ хөдөлгөөний түүхэндэх хамгийн сайн хурал болсон гэж магтуулсан. Үүний хэсэг болох иргэний нийгмийн форумд 68 орон оролцсон. Цөмийг нь бгаа буудал, байрнууддаа хүлээгээд л авсан.
Гадаадын дарга нар шинэхэн барьсан виллануудад буухыг шаарддаг уу? Үгүй!!! 1990 онд Японы эзэн хаан Акихито хаан ширээндээ заларсан. Дэлхийн хаад ноёд, дарга нар гээд л 158 орноос нийт 500-гаад намбарваань, намбартүүнүүд ирсэн. Эд нар хаана буусан гээч? Нью Отани буудалд! Төрийн тэргүүнээ дагаж, энэ арга хэмжээнээс хүртэх завшаан надад тохиосон юм. Тэр үед дэлхийн хоёрдох баян орон болох Япон нь намбарвааниудад зориулж тусгай байшин байр босгоогүй л юм даа.

Бид чинь 2003 онд хавьгүй цөөхөн зочид буудалтай бсныг санаж бн уу? Одоо бол АН-ын гавьяагаар Шангри Ла, Кемпински, Рамада, Туушин муушин гэх хөгжил дэвшил бий болчихсон биз дээ? Эдгээрийн хэрэг АСЕМ-ын хурлаар яагаад гарч болохгүй гэж?
2003 онд гадаад өр маань 0.91 тэрбум ам доллар буюу өнөөгийнхөөс 5 дахин бага бсн. Улсын төсөв өнөөдрийнх шиг хоосорчихсон бгаагүй. Гэвч баяны дүр эсгээгүй. Одоо яахлаарай эсгэдэг билээ?…
Засаг жудаггүйтэх нь төрийн маань эмгэнэл. АН тэргүүтэн төрийн эрхэнд гармагц энэ өвчин үгдэрдэг нь засаглалын маань эмгэнэл. АСЕМ-ын дарга нар гурван шөнө тэрбум төгрөгийн байрнуудаар тухлах үед эмнэлгийн орон дээр бие муудсан хүүхэд хоёр-гурвуулаа чихцэлдэн хэвтэх нь ард түмний маань эмгэнэл. Эмгэнэл ярьвал дуусахгүй…Sukhjargalmaa Dugersuren /copy/

Зураг: MCS компанийн барьж байгууж байгаа ASEM villa.
12642890_1395538974080798_5810246206335427437_n

Их тэнгэрт барьж буй уг төслийг хэрэгжүүлэхэд олгох хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрт шаардагдах санхүүжилтийг төслийн орлогоос эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр Монгол Улсын Хөгжлийн банкны эх үүсвэрээр арилжааны банкаар дамжуулан санхүүжүүлэх гэрээ байгуулан ажиллахыг Засгийн газар Хөгжлийн банкны ТУЗ-д зөвшөөрчээ.

URL:

Сэтгэгдэл бичих