Томуу, томуу төст өвчний тохиолдол нэмэгджээ
Томуу, томуу төст өвчин, Нийслэлд:
- Нийслэлийн хэмжээнд амбулаторийн үзлэгт 19998 хүн хамрагдсанаас томуу, томуу төст өвчтэй 2292 тохиолдол оношилогдсон нь 11.5%-ийг эзэлж байна.
- Энэ нь өнгөрсөн 7 хоногийн дунджаас 4.9%, өнгөрсөн оны мөн үеэс 4.1%-иар тус тус нэмэгдсэн үзүүлэлттэй байна.
- Налайх дүүрэгт 17.8%, ЧД-т 17.4%, Багануур дүүрэгт 13.9%-ийг тус тус эзэлж байгаа нь хамгийн өндөр үзүүлэлттэй байна.
Эх сурвалж: НЭМГ
Хордлогын мэдээ:
2 дугаар сарын 08-аас 15-ны хооронд ХЯТТ-д нийт 17 хүн хандсаны 9 нь угаарын хийн, 5 нь эмийн, 3 нь химийн бодисын хордлогот өртсөн байна. Угаарын хийн хордлогод өртсөн хүмүүсийн ихэнх нь гал түлэх явцад угаар алдсаны улмаас гэртээ хөнгөн хордлогод орсон байсан бол амиа хорлох зорилгоор 4 хүн эм ууж хордон, тусламж авчээ.
Эх сурвалж: НЭМХ
ДЭЛХИЙ ДАХИНД:
Шувууны томуугийн H5N1 вирүст халдвар:
Бангладеш улсын Rajshahi хотын шувууны аж ахуйд шувууны томуугийн H5N1 вирүст халдвар бүртгэгдэж, нийт 40 шувуу өртөж үхсэн байна.
Эх сурвалж: ДЭМБ
Мягмар гарагийн ШУТ, ШУН-үүдийн Цахим хурлаар доорхи шийдвэрүүдийг гаргалаа
ХӨСҮТ-ийн ШУН-д:
- Халдварт өвчний эрт сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээний үнэлгээний нэгдсэн тайланг бичиж дуусгах, үнэлгээний хурал зохион байгуулах;
- Халдварт өвчний тандалтын тэргүүлэх чиглэл тогтоох ажлыг яаралтай хийх;
- ДЭМБ-аас ирүүлэх Тамифлу эмийн гаалийн бүрдүүлэлтийн бичиг баримтыг бүрдүүлэх;
- Цусархаг суулгалтын хам шинжийн тоон мэдээнд дүн шинжилгээ хийх, шалтгааныг тогтоох, инфографик бэлтгэн сурталчлах;
- Улаанбурхан өвчний дэгдэлттэй холбоотой НЭМГ-т хүргүүлэх албан бичиг, зөвлөмжийн төслийг ирүүлэх.
- Зика вирүст халдвартай холбоотой эрсдлийн үеийн харилцаа холбооны асуудал дээр анхаарах.
ЗӨСҮТ-ийн ШУН-д:
- Зика вирүст халдварын бэлэн байдлын төлөвлөгөөг (эрсдлийн үеийн харилцаа холбооны төлөвлөлтийг тусган) боловсруулан ирүүлэх;
- Зорчигчдод зориулсан инфографикийг англи, монгол хэл дээр хэвлүүлэх;
- Зика вирүст халдвартай холбоотой тандалт хийх, лабораторийн оношилгоо, сургалтын зардлын тооцоог боловсруулан ДЭМБ-д хүргүүлэх;
- Зика вирүст халдвартай холбоотой мэдээлэл сурталчилгааны ажлыг эрчимжүүлэх, эрсдлийн үеийн харилцаа холбооны ажилтан томилгоожуулах.
- Зика вирүст халдвартай холбоотой эрсдлийн үеийн харилцаа холбооны асуудал дээр анхаарах.
НЭМХ-ийн ШУН-д:
- Хордлогын яаралтай тусламжийн төвд хандагдагсдын тоон мэдээнд дүн шинжилгээ хийж, танилцуулах, ХӨСҮТ-тэй хамтран цусан суулга өвчнөөс сэргийлэх талаар мэдээлэл сурталчилгаа хийх зэрэг үүрэг даалгавруудыг өглөө.
URL: