Монгол оюутан залуу “Болчимгүй үйлдэл” гаргаж арван сая воноор торгуулжээ
Өмнөд Солонгос улсын Тэжон хотын шүүх тус хотын нэгэн дээд сургуульд сурдаг Монгол улсын иргэн, 21-н настай эрэгтэй Б-гийн хэргийг шүүж, түүнийг 10 сая воноор торгох шийдвэр гаргажээ.
Оюутан Б нь өнгөрсөн оны 9-р сард нутаг нэгт 21 настай эрэгтэй А-гийн гэрт зочноор очсон байхдаа “Би бол ижил хүйстэн, хамтдаа насанд хүрэгсдэд зориулсан кино үзье” хэмээн хүч хэрэглэн хувцасыг нь тайлж, биеийг нь тэвэрсэн ажээ.
А нь цагдаа дуудахад тэрээр гэрээс нь зугатаан гарч явсан ба улмаар гудамж цэвэрлэж байсан үйлчилгээний ажилтан Солонгос иргэнд уураа гаргаж, түүний хоолойг боон газар унагаасан байна.
Мөн оюутан Б нь түүнийг саатуулахаар ирсэн цагдаагийн ажилтны биед гар хүрч, түүнийг зургаан долоо хоног эмчлүүлэх гэмтэл учруулсан юм байна.
URL: